Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсжээ

Aдмин / Эдийн засаг

Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-оос улсын эдийн засгийн зарим тоо баримтуудыг мэдээллээ.

Улсын нийт гадаад өр 2024 оны эхний улиралд 35.0 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.6 (4.8%) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 433.4 (1.3%) сая ам.доллароор тус тус өссөн байна. Улсын нийт гадаад өр 2024 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.3 (16.8%) тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн.

Харин Төв банкны гадаад өр 360.2 (17.0%) сая ам.доллароор, Засгийн газрынх 244.0 (3.0%) сая ам.доллароор, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 40.1 (2.6%) сая ам.доллароор,бусад салбарынх 19.8 (0.2%) сая ам.доллароор тус тус буурчээ.Нийт гадаад өрийн 15.7 (44.9%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.0 (22.8%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 1.8 (5.0%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.5 (4.3%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.1 (23.0%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Эх сурвалж: Сангийн яам

Эх сурвалж: Сангийн яам

Харин Засгийн газрын нийт өр 2024 оны эхний улиралд 29.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 (10.9%) их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 997.8 (3.2%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Засгийн газрын нийт өр өмнөх оны мөн үеэс буурахад засгийн газрын гадаад өр өмнөх оны мөн үеэс 1.8 (5.7%)их наяд төгрөгөөр, дотоод өр 640.0 (76.5%) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 749.5 (96.3%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн байна.

2024 оны эхний улиралд Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 958.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 400.2 тэрбум төгрөг төлөгдсөн. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеэс 741.0 (43.6%) тэрбум төгрөгөөр буурч, хүүгийн төлбөр 69.6 (21.1%) тэрбум төгрөгөөр өссөн.

Ойлголт, тодорхойлолт:

Улсын нийт гадаад өр: Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, иргэдээс Монгол Улсад бүртгэлгүй, эдийн засгийн харьяат бус аливаа этгээдэд төлөх өрийн хэрэгслээр үүсгэгдсэн төлбөрийн үүргийг ойлгоно. Үүнд гадаад зээл, өрийн бичиг, харил цах хадгаламж, худалдааны зээл болон урьдчилгаа болон бусад өрийн хэрэгслээр үүсгэгдсэн төлбөрийг хамруулна.

Засгийн газрын дотоод өр: Өрийн хэрэгслээр үүсгэж, Монгол Улсын Засгийн газраас бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргийг ойлгоно.

Засгийн газрын гадаад өр: Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийн харьяат бус аливаа этгээдэд төлөх өрийн хэрэгслээр үүсгэгдсэн төлбөрийн үүргийг ойлгоно. Үүнд гадаад зээл, өрийн бичиг, дотоод үнэт цааснаас эдийн засгийн харьяат бус этгээдийн эзэмшиж буй дүн болон бусад өрийн хэрэгслээр үүсгэгдсэн төлбөрийг хамруулна.

Засгийн газрын өр: Засгийн газрын дотоод өр, засгийн газрын гадаад өрийн нийлбэр байна.

Концесс: Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Барих-шилжүүлэх төрлөөр байгуулсан концессын гэрээний хүрээнд гарсан ашиглалтыг үндэслэн бүртгэсэн дүнг хэлнэ. Концесс эзэмшигч концессын зүйлийгөөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээ юм.

Эх сурвалж: ҮСХ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.