ЦEГ: Осол гаргасан хоёр тээврийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгийг шалгаж тогтоосон
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарсан.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК хуралдаж, мэдээлэл хийхдээ хоёр жолоочоос согтуурлын зэрэг тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэв.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан “Хоёр жолоочоос согтуурлын зэрэг тогтоогдоогүй.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх учраас цусны дээж авч шинжилгээний байгууллагад шалгуулахаар явуулсан. Осол улмаас гал гарсан тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 01.03 цагт ирсэн. Баянзүрх дүүргийн хөдөлгөөнт эргүүлийнхэн шуурхай очиж иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хамгаалалтын бүс тогтоож ажилласан” хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Зочин [208.181.174.112] 2024-01-25 04:51:19
Хэдэн мангар золооч нарын гай гарч байна даа
Зочин [103.57.92.210] 2024-01-24 20:48:18
Осол гарах бүрт төрөөс хүмүүсийн түрээсийг даах ба орон сууцанд нь засвар хийх хэрэггүй, тэр даатгалын компаниуд бүгдийг даах ёстой. Гэр хороололд гал гарахад айлыг нь төрөөс харж үздэггүй биз дээ. Баячуудад битгий долгиноод бай!