Н.Сугар: Автобусны ослын шалтгааныг хуулийн байгууллага тогтооно
![](/files/fdj51h5pddzw9klvrqkc/3/osol.jpg)
Дорноговь аймагт цуваагаар явж байсан автобус, Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хоёр зорчигч, Өмнөговь аймагт Х.Маяти тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон харамсалтай, ноцтой осол энэ сарын 20-нд гарсан. Уг ослын талаар "Автобусны ослын шалтгааныг тодруулахаар хуулийн байгууллага ажиллаж байна. Ослын улмаас хоёр хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал болсон.
НТГ-аас шинэ автобуснуудыг оруулж ирэх зохион байгуулалтын хувьд урд, хойноо цагдаагийн байгууллагын хамгаалалт дор цуваагаар авч ирж байгаа.
Шөнийн цагаар цувааг явуулахгүй, жолооч нарыг ажлын 8 цагт багтаан автобус бариулж, холын замд явуулж байна" гэсэн мэдээллийг Нийслэлээс өглөө.
Сэтгэгдэл
Zochin [66.181.161.191] 2024-01-23 16:20:54
Hurd bagatai yawsan bol 2 mashin morgoldohgui unguruh baisan hemjilteer BUS tsuwaanaas garsan bol buruudna