Сар шинийн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ
Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэх гэж байна.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1,000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулна.
Үзэсгэлэн худалдаа 2024 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9-н хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлах “Шинэ зуун айл” худалдааны төвд зохион байгуулагдана.
Сар шинийн баярыг угтаж Монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг бөгөөд 70 хувийг нь гадаадаас гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг байна.
Сэтгэгдэл
Зочин [59.153.114.226] 2024-01-15 20:12:54
Соц нийгэмийн үед юмны үнийг зохицуулаад байсан, ардчилсан гэх энэ нийгэмд болдоггүй юм байна, учир нь эрх чөлөөгөө эдэлж хэрэглэж байгаа нь тэр юм, социализм ардчилсан нийгэм 2-ын ялгаа нь юм биз дээ, Соц үед хотын хүн амын тоог зохицуулаад, үерийн ам жалга судагаар буулгахгүй болоод байсансан, Ардчилал эрх чөлөөгөө эдлээд хотод хүн амын тал хувь нь орж ирээд үерийн ам жалга судаг хаа дуртай газраа бууцгаасан, Ардчилал эрх чөлөөгөө эдэлсний үр дагавар нь түгжрэл, утаа, хулгай луйвар, ядуурал юм биз дээ, өөрөөр хэлбэл социализм, ардчилал 2-ын ялгаа юм даа
А [202.179.21.198] 2024-01-15 15:43:51
Баян зунии бал сар ядуу хунии ял сар.
Оодой [66.181.190.129] 2024-01-15 13:43:39
Жилд ганц болдог сар шинийн баяруудаар юмныхаа үнийг буулгаж байвал авах хүиүүс их баыдаг шүү Монголчууд минээ?????
Зочин [66.181.161.60] 2024-01-15 13:35:16
Ааруул энгийн 1кг Тогооний өрөм 1 кг Тавгийн ком Дундийх нь үнэ хэд вэ?
Зочин [203.98.76.249] 2024-01-15 13:49:10
саяяя ба хагас
Зочин [103.57.95.206] 2024-01-15 12:49:18
Цагаан сар, уламжлалт баяруудаар үнээ нэмдэг Үндэсний үйлдвэрлэгч нар минь ээ