Тяньжин боомтод байгаа импортын чингэлгүүдийг шуурхай татаж эхэлжээ

Aдмин / Нүүр

Тяньжин боомтод байгаа импортын чингэлэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор УБТЗ-ын зүгээс Тяньжин боомтоос Монгол Улсыг чиглэсэн импортын чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэх хүсэлтийг Хятадын төмөр замд тавьснаар Хятадын тал хоногт 1.5 галт тэрэг Тяньжин-Эрээн өртөө хооронд аялуулдаг байсныг хоногт 3-4 галт тэрэг аялуулж байна. Эрээн өртөөнөөс Замын-Үүд өртөөний нарийн царигаар орж ирсэн импортын чингэлгийг өргөн царигийн галт тэргэнд шилжүүлэн ачиж шуурхай тээвэрлэн Улаанбаатар хотын терминалуудад буулгах ажлыг УБТЗ зохион байгуулж байгаа юм.

2023 оны арванхоёрдугаар сарын 01-ний байдлаар Тяньжин боомтод Монгол Улс руу илгээх 3,921 чингэлэг ачаа байсан бол өнөөдрийн байдлаар 2,926 болж 25 хувиар багасжээ.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн талбайд нийтдээ 677 чингэлэг байгаагийн 500 нь хуучин автомашинтай чингэлгүүд юм. Мөн Улаанбаатар хотын терминалуудад өнөөдрийн байдлаар 1,935 чингэлэг байгаагаас 1,200 нь ачаатай чингэлэг байна.

Импортын чингэлгийг шуурхай тээвэрлэх, хүлээн авагчдад нь түргэн шуурхай олгох ажлыг УБТЗ-ын зүгээс терминалууд болон Гаалийн Ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа аж. Эдгээр байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.33] 2024-01-18 21:17:46

Тэрминал олноор барьж толгой эргүүлэхийн оронд чингэлэг очигч олноор авбал осол гарч түгжрэл үүсэхгүй. Шалтгааныг нь олохгүйгээр тээх чадвараа сайжруулж чадахгүй

irgen [66.181.161.141] 2024-01-15 17:53:27

12.20nd tianjinaas hudulsun con odoo boltol zamiin uuded gatsan baidaltai bndaa

Зочин [202.55.188.94] 2024-01-15 12:39:59

14 хоног

Төмөр зам зөвхөн ӨРГӨН тавилттай байх уу? [66.181.160.52] 2024-01-15 12:11:05

Монгол Улс ХОЁРДМОЛ төмөр замтай болж болдоггүй юм уу? Тянжинаас нашаагаа Харбин, Хайлаааар дамжуулж хил дээр авчраад, тэндээсээ ядахдаа Чойбалсан хот хүртэл нарийн төмөр замаар тээврийг ШУУД үргэлжлүүлээд хийчихэж болдоггүй юм уу? Чойбалсан хүртэл л нарийн зам тавих асуудал биздээ? Тэгээд л тэр ачааг Чойбалсангаас Монголын ХАА Ч хүртэл ачааны тэргээр зөөчихөж болно ш дээ.

Зочин [192.82.65.88] 2024-01-17 10:53:22

Царигийн ялгаанаас болж ачааг заавал шилжүүлж ачих асуудал гарна. Чойбалсанд шижүүлэн ачих терминал барьж, терминалыг хэн ажиллуулах вэ? энэ өөрөө том асуудал. Манай хүчин чадлаас болж Тянжин дээр ачаа гацаж байгаа. Ковидын үе 2 жил хил хааж гацсан, тэрнээс хойш гацаа арилаагүй, үргэлжилсэн хэвээ

быйө [103.168.179.132] 2024-01-15 11:34:56

Тянжинд ирсэн чингэлэг одоо хэд хонож хөдөлж байгаа вэ

Зочин [202.55.188.94] 2024-01-15 12:39:36

14 хоног

Зочин [202.55.188.94] 2024-01-15 12:39:28

14

Зочин [203.98.76.249] 2024-01-15 11:23:39

заавал нэг нохойн гуяар даллуулчих юм даа.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.