ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭРЭЭР ГАЗРАА АЛДСАН УКРАЙНЫ ТҮҮХ

Aдмин / Нүүр

Украинд 2019 онд фермерүүд/газар тариалан эрхлэгчдийн дэмжлэгтэй Газрын шинэчлэлийг эсэргүүцсэн нийтийг хамарсан хөдөлгөөн өрнөсөн. Үүний шалтгаан нь Украины Засгийн газраас тус улсад олон жил хэрэгжсэн Газрыг худалдан борлуулах үйл ажиллагаанд тавьсан маратори/царцаалтыг цуцлах хуулийн төслийг бэлдэж батлуулахаар зэхэж эхэлсэнтэй холбоотой. Украйнчуудын дургүйг хамгийн их хүргэсэн зүйл нь Газрыг худалдан эзэмшүүлэх эрхийг гадаадын хөрөнгө оруулагч хуулийн этгээдүүд, хувь хүмүүст газар тариалан эрхлэх боломжтой газрыг олгохоор төлөвлөсөн явдал байсан юм. Тийм газар Украин улсад хангалттайгаар барахгүй их байдаг.

Украин бол газар тариалангийн үржил шимтэй газраараа дэлхийд гайхуулдаг. Украин 41 сая гектар хар хөрстэй тариалангийн газартай. Үүний 32,9 сая гектар нь тариалангийн газар, буюу бүх Европын тариалангийн газрын 30 хувьтай тэнцэх хэмжээтэй баялаг. Энэ баялгийн төлөө сүүлийн жилүүдэд жинхэнэ агнуур эхэлсэн юм. Эхлээд түүх өгүүлэх хэрэгтэй байх. Зөвлөлт холбоот улс нуран унахаас өмнө буюу 1991 он хүртэл Украины газар нутаг улсын өмч байсан ба хөдөө аж ахуйд ажилладаг иргэд нь бүгд улсын эсвэл хамтралд ажиллаж байсан. Харин 90-ээд онуудад ОУВСан, олон улсын байгууллагуудын удирдлага дор, тэдний дэмжлэгтэйгээр Украины Засгийн газар ихэнх газрыг хувьчилсан юм.

Үүний үр дүнд газрыг шинэ тутам тодрон бий болсон шинэ Олигарх давхаргын гарт төвлөрүүлсэн. Үржил шимт хар хөрст газрууд шинэ хүчирхийлэл, рекетийн дайныг эхлүүлэх шалтгаан болж эдийн засгийг тогтворгүйжүүлэх үндэс болсон.

Энэ эмх замбараагүй, эх захгүй байдлыг зогсоох зорилгоор Украины Засгийн газар газрыг худалдаах үйл ажиллагааг маратори/царцааж 40 сая гектар буюу 96 хувийг эзлэх газрыг хамруулжээ. Энэ царцаалт нь газрыг худалдаалах хориглож, хөлслүүлэхийг зөвшөөрсөн ажээ. Энэ боломжийг хамгийн түрүүнд жижиг газар эзэмшигчид ашиглаж өөрийн болон гаднын этгээдүүдэд хөлсөөр ашиглуулж байжээ. Царцаалт мэдээж хугацаатай хэрэгжих ёстой боловч хэдэн хэдэн удаа сунгагдсаар эцэст нь 2021 оны 6 сард олон улсын санхүүгийн инстуциудын шахалтаар хүчингүй болгосон.

2014 онд болсон Майданы хувьсгалын үр дүнд барууныг баримтлагч хүчнүүд Засгийн эрхийг авсны дараа Дэлхийн банк, ОУВС, Европын сэргээн босголт, хөгжлийн банк Украин улсад өргөн цар хүрээтэй хувьчлалыг явуулах суурийг шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагыг тавьсаар байж эхлүүлсэн юм.

Ингээд 2014 онд Украин улс энэхүү шаардлага/шахалтыг ОУВСангаас 17 тэрбум доллар, Дэлхийн банкнаас 3,5 тэрбум долларыг авах нөхцөлөөр хүлээн зөвшөөрчээ. Энэ шаардлагад нийгмийн халамжийг хумих, нийтийн аж ахуйн алдагдлыг санхүүжүүлэлтийг зогсоох, татварын тогтолцоог өөрчлөх нөхцөлүүд багтсан байна. Түүнчлэн Европын холбооны эдийн засагт интеграци/холилдох урьдчилсан нөхцөл болгож эдийн засгаа бүрэн хувьчилсан байх болзлыг тавьжээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Газрын шинэчлэлийн асуудлыг хариуцан авсан байна.

Банк “Украин улсын газар тариалан болон үйлдвэрлэлийн хүчин чадлыг нээн харуулснаар иргэдийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх...” гэж тодорхойлсон

байна. Ийм байдлаар энэ банк газрын үр шимийг хүртдэг үйлдвэрлэлүүдэд 2 миллиард доллар хэмжээний зээл олгож, энэ зэрэгцээ Засгийн газрын шахаж эхэлсэн. Үүнийгээ Европын сэргээн босголт, хөгжлийн банк өөрийн 2017-2023 оны стратеги төлөвлөгөөндөө “Украины газрын шинэчлэлийн хөтөлбөр бол хувийн бизнесийн хөгжүүлэх гол түлхүүр мөн...” хэмээн тодорхойлсон ба банк энэ үйл ажиллагааг заавал хэрэгжүүлнэ хэмээн дурдсан байдаг.

Дэлхийн банкнаас 2019 онд Украины газар тариалангийн салбарын бүтцийн өөрчлөлтөд 200 сая доллар олгох зээлийг Зеленский ерөнхийлөгч маратори/царцаалтыг яаралтай хүчингүй болгох нөхцөлөөр зөвшөөрсөн байна.

Улмаар 2020, 2021 онууд дахин 700 сая долларыг “...газар тариалангийн газрын тунгалаг/ил тодоор худалдаалах... хувийн хэвшлийн өрсөлдөөнийг дэмжих...улсын үйлдвэрийн газруудыг хувьчлах... авлигатай тэмцэх...” гэсэн үндэслэлээр олгосон байна. Яг үүнтэй зэрэгцээд Олон Улсын Санхүүгийн корпорац (Interbnational Finance Corporatin~WB) гэх Дэлхийн банкны бүтцийн байгууллага 1 миллиард долларыг Украины хамгийн том хөдөө аж ахуй, тариалангийн аж ахуйн нэгжүүдэд олгожээ. Шалтгаан нь ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд, өөрөөр хэлбэл зээл эргэн төлөх боломжгүй болсон нөхцөл ямар ч саад шууд зээлдэгчийн мэдэлд шилжүүлэх, эсвэл зах зээлийн тухайн үеийн үнээр зарах нөхцөлөөр олгосон байна.

Ийм байдлаар Украины газрын худалдан авах ирээдүйн эздэд таатай нөхцөлийг бүрдүүлжээ. Ийм байдлаар Украиныг өнөөх дээр дурдсан шаардлагуудыг биелүүлэхийг шаардаж, шахсаар байсан гэсэн үг юм. Үүнийхээ төлөө хамтарсан ажлын хэсэг байгуулах, зөвлөхүүд ажлуулах гэх мэт албан ёсны шийдвэрүүдийг гаргуулсаар байсан. 2015 онд ОУВСангаас Украиныг санхүүжүүлэх өргөтгөсөн хөтөлбөр буюу манайхны хэлж заншсанаар ЭКСТЭНД хөтөлбөрийг 17 тэрбум долларын төсөвтэйгөөр зөвшөөрч, 2018 онд дахин нэмэлт зээлийн шугамыг нээж 3,5 тэрбум долларыг олгохыг зөвшөөрчээ. Бүгд Газрын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагыг биелүүлэх болзолтой байсан. Мэдээж Украйнчууд үүнд тааламжтай хандаагүй ба 54 хувь нь үүнийг эсэргүүцэж байгаагаа судалгаагаар илэрхийлжээ.

Мэдээж ийм үр дүнгийн эсрэг ОУВС, Дэлхийн банк өргөн фронтоор сурталчилгаа, таниулах ажлуудыг явуулж, энэ шинэчлэл нь Украйнчуудын ажлын байрыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн үр өгөөж өсч, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ хэмээн маш их зардал гаргасан боловч энэ нь үр дүнд хүрээгүй юм. Учир нь Украйнчууд энэ шинэчлэл олигархуудыг л хүчирхэгжүүлнэ гэдгийг хэнээрч хэлүүлэлтгүй мэдэж байсан юм. Гэвч ард иргэдийн эсэргүүцэл, Украины Радад хүчээр баталсан Газрыг дураар хэнд ч зарж болох хуулийг баталсан цаг хугацаа нь яаг КОВИДын хөл хориотой давхацсан учир алив эсэргүүцэл хуулиар хууль болж хувирсан билээ. Украины 2021 оны Газрын тухай хууль нь хэд хэдэн үе шаттай хэрэгжихээр батлагдсан.

1. Хуулиар Украины иргэд 2021 оны 7 сараас эхлэн 100 гектар газрыг иргэд авч болно.

2. Авсан иргэд 2024 оноос эхлэн 10 гектараар нэмэгдүүлж болно.

3. Цаашид хуулийн этгээдээр бүртгүүлсэн тохиолдол 10 мянга хүртэл гектар газраар нэмэгдүүлж болно гэж заажээ.

Гэхдээ хуулиар илт гаднын хөрөнгө оруулагч, компаниуд, гаднын иргэд газар эзэмших, худалдан авахыг зөвшөөрөөгүй ч энэ бүх өнгөрсөн хугацаанд Украины бүх том, жижиг бизнесүүд, үйлдвэрүүд гаднын хөрөнгө, хувь эзэмшилд гүн автсан ба хэн хаана, хэдэн доллар оффшор луу гаргасан, хэн гэдэг гаднын хүн аль компанид хэдэн хувийг эзэмшиж байгаа гэдгийг тоймоо алдсан байна.

Яг үнэндээ Украины гайхамшигт үр шимтэй газрыг яг эзэмшдэг вэ? гэдэг асуултын хариу: хэмжээ гектараар ЗУРАГ Яг Украин улсын Засгийн газарт харьяалагддаг газрыг 7 сая гектар гэдэг боловч Зеленский ерөнхийлөгч 2020 онд 5 сая гектарыг ямар нэгэн байдлаар хулгайлсан гэж зарласан.

Энэ бол Крымээс 2 дахин их газар юм. Үүнээс үзвэл Украины үржил шимтэй газар тариалангийн газрын 28 хувийг гаднынхантай сүлбээлсэн олигархууд эзэмшдэг болж таарч байна. Үлдсэн хувь 8 сая тариаланч украйнчуудад үлджээ. Сүлбээлдсэн, гаднын гэх том хөрөнгө оруулагчдыг нэрлэж болно. Баримттай, бүртгэлтэй билээ

Нийтлэлч С.Бат-Эрдэнэ.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.156] 2024-01-17 18:46:22

хүрэлбаатар тэргүүтэй түүний барьсан хуулийг илт магтан саашааж байгаа нөхдүүдийг бууд аад алчих сан байхад буруудах юм байхгүй шүү, эцэг өвгөдийн минь сүнс баярлах болно

Доктор. [202.21.107.4] 2024-01-17 13:51:58

Шал худлаа. Үүн шиг худлаа зүйл байхгүй. Барууныг чөтгөр, Оросын коммунист дарангуйлалын бурхан гэж хэлэх нь. Орос устахад украйн хөгжин цэцэглэнэ. Дарангуйлал хол хэзээ ч явж чаддаггүй. Эрх чөлөөт ард түмэнд алсын ирээдүй нь гялалзаж байдгийм. Ийм худлаа юм хэнд хэрэгтэй юм. Баруун яагаадийм өндөр хөгжөөд байгаа юм? Дарангуйлалын дор байгаа улс яагаад хоцрогдон үлдээд байгаа юм? Асуудал их логикууд байна шүү. Үүнийг мэдэж байж буудах хэрэгтэй. Тэгээд ямар ч эх сурвалжгүй. Санаанаасаа зохиогоод буудчихсан.

zochin [66.181.160.21] 2024-01-17 17:51:35

Neree bicheed barimttai eserguuts dee Hulhinii Doctor miny...!!!!!!

Зочин [202.55.188.125] 2024-01-17 11:44:32

Эх сурвалжаа дурдаагүй С.Бат-Эрдэнэ мэтийн малнууд хэвлэн нийтлэх эрхээ бусармагаар ашиглаж бгаа жишээ юм даа. Дээрх дурдсан мэдээллийн эх үүсвэр нь үнэн худлыг шалгахад хэрэгтэй. Зүгээр хэрүүлийн алим шидчихдэг сэтгүүлч нэртэй малнуудаас салмаар бнаа

Alna shuu [139.5.218.219] 2024-01-17 06:57:29

Gazriin tuhai huulid tusaagui bol horongo oruulah nereer gazar hulgaildaggui yum, horongo oruulah yum bol horongoo oruul l daa, gazar ashiglaj yah geed baigaa yum, Khurelbaatar, Dorjhand 2 atsaa

Зочин [59.153.115.194] 2024-01-16 10:33:00

gyatat ehleed hongkong macau daraa ni taivan bolon mongoliig eh nutagtaa butsaaj negtgene gesen aihtar bodlogotoi.ene zorilgodoo hurehiin tuld 1000 jil huleesen ch yahav gesen bodoltoi.ХУРЭЛБААТАР ЧИ энэ БОДЛОГЫН НЭГ ЭД ЭС ЮМ БНА.МОНГОЛД ГАДНЫ ХОРОНГО ОРУУЛАЛТ УС АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ.ХАРИН ХУРЭЛБААТАРЫН ХУВИЛБАР Л ХЭРЭГГУЙ ЭЭЭЭ

Зочин [149.50.35.212] 2024-01-16 04:21:30

Монгол улс үүнээс ч дор замаар явж байна. Энэ бол монголчууд мэдлэг боловсролгүй, түүхээ мартсантай холбоотой. Эээ засгийн газар энэ улсын түүхэнд магадгүй хамгийн хараар бичигдэх болно.

Zochin [178.51.202.127] 2024-01-16 03:07:12

Huleetsteibl um unshij iolgoj suraagui humuusiin setgegdel bichij. Ukrain gej ulsiin uo ch baihgui bolson, tetgever hogshchuuldee amerik euvropoos guilgachilj baigaa, hezee ch otnoos ondiihgui uls bolson deer ne udahgui ukrain gedeg oron baihgui bolj huvaagdah gej bainaa. Ene bol uls eh ornoo hudaldsan tolgoigui eronhiilogchiin gai.

Зочин [103.57.92.210] 2024-01-15 20:31:41

Украин гэж бичдэг юм.

Зочин [103.10.23.120] 2024-01-15 17:27:34

Битгий ШАА галзуу хүний өдрийн тэмдэглэл юмуу хаашаа юм.

Нэвтэрхий тольноос үзвэл .... [103.57.93.133] 2024-01-15 20:00:06

Словарьт "мАратори" биш "мОратори" гэдэг юм ш дээ. Сэтгүүлч ээ.

Зочин [203.17.23.197] 2024-01-15 17:16:12

Хүрэлбаатарыг буудаж албал таарна

Зочин [66.181.161.16] 2024-01-16 08:52:24

Яг үнэн.

Зочин [66.181.161.127] 2024-01-15 22:22:57

Харамсалтай.

Зочин [202.126.88.171] 2024-01-15 17:32:39

Ойлгож уншаач.Хүрэлбаатар энд ямар хамаа бна.

Зочин [202.9.40.217] 2024-01-15 17:13:44

Манай нүүрсниы хулгайчуудтай адилхан газрын хулгайчууд улсын мэдлийн газраа хулгайлсан юм байна. Хөрөнгө охуулалиын хуулинд газрын тухөй асуудоыг хасахгүй бол Украйн шиг дайн болно, газраа, цаашлаад тусгаар тогтнолооч алдаж мэднэ

Зочин [202.9.40.217] 2024-01-15 17:16:37

Хөрөнгө оруулалтын хуулиас газрбн тухай хэсгийг хасах шэж уншаарай

эм [43.228.129.162] 2024-01-15 16:18:50

гитядууд л монголын газарт шунаж байна Бид украйны араас явж байна даа

Зочин [66.181.161.91] 2024-01-15 15:16:18

Ер нь бол газар хөрс нь гаднынхны сонирхлыг ихэд татсан бололтой, үүнтэй холбоотойгоор гадныхан чамгүй мөнгө оруулсан бололтой юмуу даа. Укрээс Оросын нөлөөг шахан гаргахаар улайран зүтгээд байдгын нэг учир шалтгаан нь энд байна гэж ойлгогдож байна.

ҮНЭН ГЭВЭЛ ЭНЭ Л БАЙНА [202.179.25.203] 2024-01-15 14:25:43

100 ЖИЛИЙН ДАРАА ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДААС ГАЗАРАА БУЦААЖ ЧАДАХ УУ ... ДАХИН 200 МАГАД 500 ЖИЛЭЭР СУНГАЯ ГЭЖ ХУУЛЬ ОРЖ ИРНЭ.... ҮНЭН ГЭВЭЛ ЭНЭ

100, 100 жилээр урагшаа харвал ... [66.181.160.52] 2024-01-15 14:45:13

200 жилийн дараа монголчууд гэж байх уу? Нуль эрлийз хурлийз болчихсон сууж байх. Монголчууд орос, буриад, туваа, якут, өвөр монголчууд, хятад, казах, чантууь солонгосуудтай холилдоод юү л болчихсон сууж байх болдоо. Үнэн гэвэл нэг иймэрхүү л байнадаа.

Зочин [103.10.21.57] 2024-01-15 13:55:50

Хөрөнгө оруулагч гэж шаагаад байх юм .бүгд хууран мэхлэлт төрд бөөн бөөтсөндөө баригдсан хулгайчууд өлөн юмнууд авилга аваад хулгай хийгээд солиорч байна .удахгүй хятадад газараа өгөөд тавь тэдэх лаларууд бүгдийн буудах хэрэгтэй

Зочин [202.9.46.134] 2024-01-15 12:04:03

Украин улс америкийг дагаад сүйрч байна.

Сайхан байршил, хөршүүдтэй улс юи [66.181.160.52] 2024-01-15 10:59:42

Газрыг нь авах хүсэлтэй хүмүүс Украйнд маш ойрхон байна. Хил гараад л цаана нь Европын Холбооны 30 улс, Америк байна.Тэд бол Украйнд хөрөнгө оруулна. Харин Монголын хилийн цаана Орос, Хятад 2 л байх шив дээ. Тэд ийм хөрөнгө оруулалт хийх болов уу?

Юм боддоггүй мангууд. [66.181.160.52] 2024-01-15 11:50:16

Мангуу толгойлсон мал аа!

Тэгээл өөр хэнээр хөрөнгө оруулалт хийлгэх гэсэн юм бэ? [66.181.160.52] 2024-01-15 11:48:27

Хятадуудаас өөр хэн Монголд хөрөнгөө оруулах вэ дээ? Монголчуудад ийм том нутагт оруулах хөрөнгө байдаггүй, бүрддэггүй, бий болохгүй. Мөрөөдлөөрөө л амьдарч, бурч, зүйдэлж байдаг. Оросууд бол угийн том баян нутагтай, өөрийн хөрөнгө оруулалтын барагдашгүй их талбайтай. ГАНЦ Хятад л Монголд хөрөнгө оруулбал ОРУУЛНА. Бусад улс, ж-нь АНУ, Япон, Европын Холбоо, Канад, Австрали бол манай 2 хөршөөс БОЛГООМЖЛООД хөрөнгө ОРУУЛАХГҮЙ. Тэгээд л БОЛЛОО.

Зочин [202.55.188.44] 2024-01-15 11:32:47

МАНГУУ МАЛ АА! МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ӨӨРИЙН БОЛГОХЫН ТУЛД ХЯТАДУУД ШҮЛСЭЭ САВИРУУЛАН ХҮЛЭЭЖ СУУГАА, ЗА ЮУ!!

Zochin [203.17.23.87] 2024-01-15 09:51:40

Энэ яг галзуу хүний өдрийн тэмдэглэл байна.

Зочин [66.181.161.9] 2024-01-15 09:18:48

Сэдэв их сонин. Найруулга бол Украйны дайнаас ч долоон дор байлаа. Цаашид алдаан дээрээ анхаарна уу!


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.