“Улаанбаатарын өвлийн наадам” зохион байгуулна
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын бааз, Цонжин болдогт байрлах Уухайн дуу жуулчны баазад зохион байгуулна.
Наадамд нийслэл хот, 21 аймгийн 1000 гаруй баг тамирчнаас гадна БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгур, ОХУ-ын Буриад Улсаас гэх мэт монгол туургатны 80 гаруй тамирчин оролцох юм. Наадмын үеэр мөсөн сурын харваа, мөсний шагайн улсын аварга шалгаруулах болон сонирхогчийн тэмцээн, снөүбоардын тэмцээн, параглайдингийн /уулын шүхэр/, цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн, мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулна. Энэ үеэр нохой чарга, хоол унд, цана чарга зэрэг төрөл бүрийн үйлчилгээнээс гадна шүхэр, шувуулахуйн үзүүлбэр, снөүбоардын үзүүлэх тоглолт болох аж.
Монгол Улсынхаа үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгааг АЖГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл