Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Н.Лүндэндоржид олголоо

Aдмин / Нүүр

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ес дэх удаагийн ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн Их танхимд боллоо.

УИХ-ын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 176 дугаар захирамжаар судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох журмыг батлан гаргасан билээ. Б.Чимидийн нэрэмжит шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн туурвисан бүтээлээ ирүүлдэг бөгөөд энэ оны шалгаруулалтад нийт 6 бүтээл иржээ. Үүнээс урьдчилсан шалгаруулалтын баг гурван бүтээлийг сонгож, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулснаар сонгон шалгаруулалтыг хийсэн байна.

Энэ оны Б.Чимидийн нэрэмжит шагналыг Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” бүтээл туурвисан Философийн ухааны доктор (Ph.D), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Нанзаддоржийн Лүндэндоржид олгохоор шийдвэрлэжээ. Б.Чимидийн нэрэмжит шагналд МУИС-ийн Хууль зүйн сургуулиас доктор, профессор Н.Лүндэндоржийн 2023 онд хэвлүүлсэн “Монгол Улсын Үндсэн хууль-Шинжлэх ухааны тайлбар” хэмээх бүтээлийг нэр дэвшүүлсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар шагнал гардуулах үеэр хэлэхдээ, Б.Чимид агсан Монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмэр, шинэ, ардчилсан Үндсэн хуулийг батлахад эхийг баригчаар ажилласан гавьяа зүтгэл, хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэхээр түүний нэрэмжит шагналыг Улсын Их Хурлаас жил бүр олгож байхаар шийдвэрлэсэн. Энэ удаагийн шагнал Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн жилд болж байгаагаараа онцлогтой юм. Өөрөөр хэлбэл, Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн арга хэмжээ энэхүү нэр хүндтэй шагналаар эхэлж байгааг дурдав.

Тэрбээр “Доктор, профессор Н.Лүндэндорж нь хууль зүйн шинжлэх ухааны салбарт 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан судлаач, олон мянган шавьтай шилдэг сурган хүмүүжүүлэгч, нэрт эрдэмтэн гэдгийг бид сайн мэднэ. Түүний бүтээл нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээ бүрийн үзэл санаа, агуулгыг хуульчдад төдийгүй ард иргэдэд ойлгон таниулахад чухал ач холбогдолтой сайн бүтээл болжээ. Түүнчлэн философи, иргэний эрх зүй, эрх зүйн онол зэрэг олон шинжлэх ухааны уулзвар цэгт огтлолцсон, хууль зүйн болон нийгмийн байгуулал, эдийн засгийн онол, арга зүйг хослуулан туурвисан бүтээл болсон гэж үзсэн.

Энэхүү бүтээлийн үнэ цэнийн талаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцан хэлэхдээ, “Профессор Н.Лүндэндоржийн “Монгол Улсын Үндсэн хууль - Шинжлэх ухааны тайлбар” бүтээл нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэм хэмжээг Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс тайлбарлахын хамт түүний эрхийн философийг нь дэлгэн харуулах задлан шинжилгээг хийсэн нь Монгол Улсын үндэсний эрх зүй, ялангуяа Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжилд томоохон түлхэц болохуйц жинтэй болжээ” гэсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн үг, өгүүлбэр, цэг, таслал бүхний цаана утга агуулга бий гэж Бяраагийн Чимид гуай хэлсэн байдаг. Тэгвэл доктор Нанзаддоржийн Лүндэндоржийн бүтээл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үг, ойлголт бүрийг шинжлэх ухааны үүднээс задлан тайлбарласанд ач холбогдол, үнэ цэн нь оршиж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Шагнал гардуулсны дараа Философийн ухааны доктор (Ph.D), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Н.Лүндэндорж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль бол монгол хүний оюун ухаанаар бүтээгдэж, монголын ард түмний хэлэлцэн баталсан анхны Үндсэн хууль юм. Орчуулгын хууль биш гэдгийг олон баримтаар нотолж болно. “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” нь Үндсэн хуулийг тайлбарласан тав дахь бүтээл бөгөөд Үндсэн хуулийн бүтцэд байгаа бүхий л хэм хэмжээ, үг агуулгыг иж бүрнээр тайлбарлахыг зорьсон. Ингэхдээ Үндсэн хуулийн онол, философийг нь таниулахын төлөө чармайн ажилласан. Үндсэн хуулийн гол философи бол оршил хэсэгтээ "Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж оруулсан байдаг. Хүнийг бүхний төвд тавьж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хэрэгжүүлэх хамгийн чөлөөт орчныг бүрдүүлэх гол агуулгыг эндээс харж болно" гэв.

Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор И.Дашням, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл, Хууль зүйн ухааны доктор, профессор Х.Сэлэнгэ, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор Ц.Сарантуяа нар тус тус хүртэж байсан.

2022 онд анх удаа судлаачдын баг “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” бүтээлээрээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг хүртсэн билээ. Тус судалгааны багийн ахлагчаар хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Чимидийн Энхбаатар, багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат багш, хууль зүйн ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Солонго, хууль зүйн ухааны доктор, профессор Пэлжидийн Амаржаргал, магистр Мигэддоржийн Батчимэг, хууль зүйн ухааны доктор, профессор Одонхүүгийн Мөнхсайхан, магистр Цэгмэдийн Даваадулам, профессор Том Гинсбург нар ажиллажээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.221] 2024-01-15 10:25:34

МОНГОЛ УЛС ХОНГИЛЫН ШҮҮХИЙГ БАЙГУУЛСАН АВИЛГАЧ АЛУУЧИН СДА-Д ЭНЭ ШАГНАЛ ХУРЦДАНА ЧИМЭД ГУАЙ БАЙСАН БОЛ МАШ ИХЭЭР ХИЛЭГНЭХ БАЙСАН БАЙХ ДАА.

зочин [66.181.190.234] 2024-01-14 00:25:03

Пээ, энэ хүн үү? Ээ бүү үзэгд цаашаа....3-р сургуулийн Соронзон гуайн нөхөр гэсэн үү?

Зочин [202.9.40.161] 2024-01-13 21:13:54

Чимэдийн шагнал юм бол тэдний гэр бүлийн төлөөлөл гардуулах нь зүйд нийцнэ .Төрийн ёс зүйн мэдлэггүй ухаан сэхээгүй занданшатар монгол төрийг доромжилж гутаалаа түүнийг нэн даруй огцруул

Зочин [202.9.40.161] 2024-01-13 21:10:36

Занданшатар тэнэгийг алуурчинд шагнал гардуулж солиорсных нь төлөөнд огцруулах нь зөв.

Зочин [202.9.40.161] 2024-01-13 04:12:02

Алуурчин лүндэндорж бол хонгилын шүүхийн архитекторуудын гол төлөөлөл мөнөөс мөн

Зочин [5.173.152.3] 2024-01-12 15:16:05

Mongolchuudiig ingej doromjilj bhad 3 hun l koment bicijj busad ni bol bogsiig ni doloogood uland ni amidraad yavah yum daa iim bhad saihan niigem irne gej moroodoh hereggui

Зочин [139.5.217.153] 2024-01-12 12:54:46

Жирэмсэн оюутан бүсгүйг дайрч алчаад яасан ханаж цаддаггүй этгээд байнаа. Одоо хөдөлмөрийн баатар болох уу. Үйл лай байдаг гэсэн.

Зочин [202.9.40.161] 2024-01-12 12:37:30

Салхин доогуур нь гарахаас ч цэрэвмээр алуурчинд шаганл гардуулах Занданшатар бол эрүүл хүн бус дибил гэдэг нь батлагдаж байх

Зочин [202.9.40.161] 2024-01-12 12:29:21

Ухаангүй согтуугаар машин барьж яваад төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг дайрч алаад ял завшсан алуурчин лүндэндоржид энэ шагнал гардуулж зогсоо занданшатар гэх хүн хог үхвэл таарна. Ийм байхад монгол улс өөдийн бараа харахгүйдээ.Наад алуурчин чинь монголын 500 шүүгч дотор дансандаа тэрбум доллартай шүүгч байхад юуг нь гайхаав гэдэг үхээр шүү


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.