Монголбанкны үе үеийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Aдмин / Нүүр

Монгол Улсад Банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэж буйтай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус банкны үе үеийн удирдлагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Жаргалсайхан, Ц.Батсүх нар оролцов.

Энэ үеэр Монголбанкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого, түүний сорилтууд, ковид-19 цар тахлын үеийн мөнгөний бодлого, эдийн засгийн нөхцөл байдал болон Банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийв. Мөн Банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой Төв банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулж, санал солилцоо.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн санаачилгаар Монголбанкны Ерөнхийлөгч нарын клуб үүсгэн байгуулагдсан бөгөөд үе үеийн Ерөнхийлөгч нар уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого, үр дүнгийн талаар санал солилцож байх нь чухал юм.


Сэтгэгдэл

Зочин [103.57.94.173] 2024-01-12 10:28:12

ЭНЭ ДОТРООС ЖАРГАЛСАЙХАН Л ГАЙГҮЙ САНАА ХЭЛЭХ БАЙХДАА. БУСАД ХҮМҮҮС НЬ ТООЖ ИРСЭНГҮЙЭЭ. ЗА БУСАД НЬ ХЭРЭГҮЙ Л АМЬТАД БАЙСАНДАА


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.