А.Хишигдалайг Буриадын дуун цэнгүүнд урина гэв

Aдмин / Нүүр

Буриадын уран бүтээл, түүхийн талаар хэвлэлийн бага хурал боллоо. Буриад яруу найрагч, дуучдын тоглолт энэ сарын 22-23-нд Төмөр замын чуулгад болох аж.

Энэ үеэр уран бүтээлч Буриад эмэгтэй : " "Алтанхан Буриад зон" нэртэй буриад үндэстэй ястны өв соёлыг хөгжүүлэх дуун цэнгүүн хийх гэж байна. Бидний аав ээжийн үед хэлмэгдүүлэлт дайран өнгөрсөн. Тийм учраас "Хол л байна" дууг дуулсан асуудал дээр бид эмзэглэсэн. Яагаад энэ дуунаас болж байна вэ? гэхээр буриад ястан бол өвлөгдөж ирсэн сайхан өв уламжлалтай. Тэр нь шашин соёлоороо ч байгаа. Дуу хуурандаа ч байгаа. Энэ жилийн 7-р сард "Алтаргана" наадам маань дэлхийн хэмжээнд явагдана. Үүнийг дэлхийн Буриадууд маань чагнаж хүлээж байгаа.

Буриад зон олон бол маш олон тасарсан. Бүгд л хэлмэгдсэн. Энэ хар шуурга үр хүүхдүүд бидний зүрх сэтгэлд үлдсэн байна. Үүнийг тэр болгон яриад байдаггүй.

10 настай эрэгтэй хүүхдээр хонь муулуулах хэмжээнд эр хүнгүй болж, аавгүй өссөн хүмүүс. Залуу дуучин эмэгтэйн нэрийг цохож хэлэхгүй, гэхдээ дуун цэнгүүндээ урина. Манай залуу сайхан дуучид гарч ирээд буриад дуугаа, өв соёлоо хөгжүүлээд явах хэрэгтэй гэж ахмад хүний хувьд хэлж байна. Энэ дуун цэнгүүн маань 2024 оны 1-р сарын 22-23-ны хооронд зохиогдоно." гэв.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.171] 2024-01-09 13:43:53

Сайхан сэтгэлтэй эмэгтэй байна.Дуугаа сайн судлаагүйд буриад хүн гомдолгүй яахав дээ..Хишигдалай дуучин сайн судалж.сураарай.Амжилт хүсьe!

zochin [59.153.113.165] 2024-01-09 10:25:11

Нэг савсганасан хүүхэн дуулаал биз гэж бодогдох ч ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭНД өртөж хонио муулах эр хүнгүй болтолоо ХЭЛМЭГДСЭН БУРЯДУУДЫН ГУНГИЙН дууг жаргаж савсганаж дуулсанд л оршиж байгаа бол уув. Миний мунхаг ухаанд.

zz [139.5.216.64] 2024-01-08 20:11:12

Bid neg undesten yasran shu! yamar aimer hel amtai humuus ve?? Mongol uls huniig nas huis undes ugsaagaar yalgavarlahgui gsn huulitai busuu? ene tusdaa uls ym shig yariad bgaa himuus torgoh heregtei!!!

хүннү [202.9.47.8] 2024-01-08 20:37:41

Нэг үндэстэн гээд нэгнийхээ эмзэг байдлыг доромжилж болохгүй. Үүнд ямар ч “тусдаа улс” гэсэн ойлгот алга. Ганц буриадууд гэлтгүй бусад үндэстэн ястнууд ч гэсэн өв соёлоо ийнхүү хамгаалах ёстой. Нэг нэгээр цувуулан “цаг үетэйгээ нийлүүлж байна” гэж уламжлалт соёлыг нь устгаж болохгүй. Буриадуудын зөв. Хишигдалай нэг удаа том алдаа гаргалаа. Гэхдээ үүндээ сургамж авч буриад хувцасыг нь өмсөөд хоолойдоо таарсан буриад дууг тултал нь дуулаад өг. Цаадуул чинь дорхоноо баярлаад доргиж өгнө. Дагаад дуулна, ёхороо хатирж ч магадгүй.

Зочин [66.181.161.124] 2024-01-08 17:43:06

Za


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.