Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна

Өнөө шөнө буюу 2023 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговийн хойд хэсэг, Дундговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 15-нд говь, талын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл
Сайханчимэг [103.41.93.37] 2023-12-13 18:17:36
Баярлалаа