ТЭРҮНОФҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ ЭХ ОРОНДОО ХУРИМАА ХИЙЛЭЭ
Мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найман жилийн дараа эх орондоо ирээд байна. Тэрээр уржигдар “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номын нээлтийг хийсэн бол өчигдөр хуримаа хийжээ.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 11-нд цар тахлын улмаас хоёр жил хойшлуулсан хуримаа Японд хийсэн юм.
Харин энэ удаад Монголдоо хуримаа хийлээ. Аваргын эхнэрийг Ц.Доржханд гэдэг бөгөөд Кёкүтэнхо Н.Цэвэгнямын ойрын төрөл ажээ. Хосууд Японд ахлах сургуульд сурч байхдаа танилцсан ба өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүүтэй болж, хүүдээ Тэмүүжин гэж нэр хайрлажээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:42
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:42
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [83.187.161.147] 2023-07-30 06:32:21
Ashgui Mgl ehner avjee
Зочин [64.119.30.22] 2023-07-29 13:08:26
.
Зочин [202.126.89.195] 2023-07-29 09:52:32
Өөр орныг сонгож иргэншилтэй болсон байхаа
Зочин [199.182.234.42] 2023-07-28 18:05:35
Хосууд гэж өөр хэнийг хэлээд байна? 1 л хос байгаа биз дээ
Сонин [66.181.161.29] 2023-07-29 13:43:30
Хос гэх нь зөв
Зочин [103.136.254.24] 2023-07-28 10:54:51
Баяр баясал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мундаг шүү Ганаа