ТӨРИЙН АЛБА БУЮУ ТУРШЛАГАГҮЙЧҮҮДИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ДАМЖАА
Төрийн албаны удирдлага, зохицуулалтын туршлага Монголд хангалтгүй түвшинд байна. Монголын улсын төрийн албаны зөвлөл төрийн хяналт, удирдлагын үүргийг давхардуулан хэрэглэх хуулийн заалттай ч удирдлагын арга хэлбэрийг бараг хэрэгжүүлдэггүй, удирдах ажилтны бие даасан байдал гэж байхгүй бөгөөд даргын ажлыг гүйцэтгэх туслах албан тушаалтнууд өмнөөс хийдэг.
Албан тушаалтны нөөцийн бүртгэлийг ТАЗ хөтөлдөг ч бүртгэл мэдээлэл байхгүй.
Хүний нөөцийн удирдлагын хэрэгжилтийн хүрээнд албан хаагч тогтмол сургалтад хамрагдаж мэргэшлээ дээшлүүлэх үүрэгтэй албан хаагч жилд хамрагдах сургалтын дундаж хугацааг заасан мэдээлэл байхгүй.
1.Төрийн албыг хянах, хэвийн ажиллагааг хангах үүрэг ТАЗ-д бий.
2.Төрийн албаны удирдлага зохион байгуулалтыг хангах, хэрэгжүүлэх гэсэн үүрэг хүлээж байна.
Ийнхүү хяналтын үүрэг хүлээсэн байгууллага төрийн албаны удирдлага зохион байгуулалтын нэлээдгзй хэсгийг хариуцах нь олон улсад байхгүй жишиг. Үүнээс үүдэн төрийн албаны шатлан дэвших зарчим алдагдаж,ашиг сонирхлын зөрчил үүсгэх магадлал нэмэгддэг ажээ. Мөн бас ноцтой гажуудал илэрч байгаа нь төрийн албаны зэрэглэлийн бүтэц нь эмх замбараагүй, системтэй ажлын байрны шинжилгээ, гүйцэтгэх чиг үүргийн ангилалд үндэслэээгүй, Ижил төстэй албан тушаалууд өөр өөр зэрэглэлд хамаардаг зохицуулалт үйлчилж байна.
Мөн ёс зүйн хэм хэмжээ зайлшгүй шаардлагатай төрийн албанд дараахь зарчим алдагдсаар байна Хуулийн хүрээнд олон нийтийн хяналтад шударгаар ажиллах; Албан тушаалаа өөртөө ба бусдад давуу ба сул тал бий болгох зорилгоор ашиглахгүй байх; Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулах; Ажил олгогчийн итгэлийг даах. “Хөрөнгийн хариуцлага” үнэт зүйлийн хүрээнд нийтийн албан хаагч нөөцийг өгөөжтэй, үр дүнтэй ашиглана.
Үүнд: Нийтийн төсөв, өмч, хөрөнгийг өгөөжтэй, үр дүнтэй захиран зарцуулах; Аливаа үйл ажиллагааны хүн болон байгаль орчинд үзүүлэх өнөөгийн болон урт хугацааны үр нөлөөг харгалзан үзэх; Мэдлэг, мэдээллийг хуулийн дагуу олж авах, хадгалах, хуваалцах. “Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалт, олон улсын туршлага-Монгол Улс”... товхимолоос
Сэтгэгдэл
Dr. Aditya [197.211.58.21] 2022-11-06 21:14:51
If you want to sell your kidney for money $780,000.00 contact this hospital email: [email protected]
Зочин [66.181.161.61] 2022-11-05 05:43:30
Манай найз төрийн албанд ажилд орохоор болоод нэг шөнийн дотор компьютерийн анхан шат олгох гэж бөөн юм болж билээ.Одоо найз маань бидэндээ их түшиг болж байгаа.
зочин [192.82.68.235] 2022-11-04 06:25:38
Монголын төрийн алба бүхэлдээ дампуурсан биз дээ? Төрийн алба мэдлэгггүй, мэргэжилгүй, хүнд сурталтай, асар бүдүүлэг, соёлгүй, муухай ааштай, юу ч мэдэхгүй мөртлөө толгой шидэлсэн хэт их зантай цүнх баригч нараар дүүрчихсэн биз дээ? 20 орчим жил агентлагийн дарга нэртэй сууж байгаа 63 гаруй настай, хэтэрхий хоцрогдсон, асар бүдүүлэг, ой тэмдэглэхээс өөр ажил сэтгэх чадваргүй, мундаг залуучуудыг буланд шахдаг, бүтцийн өөрчлөлт нэрийдлээр мундаг залуучуудыг халдаг сольдог, дарангуйлагч өвгөнийг МАН яагаад удирдах албан тушаалаас нь чөлөөлдөггүй вэ? Төрийн байгууллага руу орохоос үнэхээр хальширмаар, аймаар биз дээ?
Их дээд сургууль Монголд илүүдэлтэй биздээ? [192.82.88.236] 2022-11-04 02:44:03
Монгол чинь дагнан их дээд сургууль төгсөн төрийн боловсон хүчинтэй улс биш бил үү? Ямар Африкийн улс бишдээ. Захаасаа авхуулаад л тэд төрийн ажлыг нугалаад өгмөөр юм. Кх!
Иргэн [202.126.90.96] 2022-11-04 02:27:33
Ямар үхсэний мэргэжил дээшлүүлэх. Хулгайч луйварчин болох дамжаа.
Зочин [192.82.77.98] 2022-11-04 00:47:39
Гажиг МАНгаруудын цуглаан