Ц.Оюунгэрэл: Залуучуудын “МАН-д өгөхгүй” гэсэн 70 хувийн санал нь бусад 500 гаруй нэр дэвшигчдэд хуваагдсан
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл цаг үеийн асуудлаар тодруулга өглөө.
БИДНИЙ ХУВЬД МАШ НУХАЦТАЙ ДҮГНЭЛТ ХИЙХ ЦАГ ИРЭЭД БАЙНА
-УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгийн талаарх таны байр суурийг сонирхъё?
-МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ЖДҮ буюу иргэдийн боломжийг хулгайлсан, бүтээн байгуулалтын ажил нь зогссон гэх мэт олон муу үр дүнд хүргэсэн байтал яагаад ийм олноор нь дахин сонгов оо? гэдэг гайхшрал сошиал орчинд давамгайлж байна. Хүмүүс энэ гайхшралын эцсийн хариуг МАН муу засагласан, түүний сөрөг хүчин байсан АН муу сөрөг хүчин байжээ гэж тодорхойлж байна. Ялагдсан нам дүгнэлтээ хийх ёстой. Бидний хувьд маш нухацтай дүгнэлт хийх цаг ирээд байна. Илүү системтэй, илүү зохион байгуулалттай, үзэл санааны хувьд манлайлагч хүчин болох хэрэгтэй.
АН ЯЛАГДАНА ГЭДЭГ МОНГОЛЫН АРДЧИЛАЛД АСАР ХОРТОЙ ШҮҮ
- Өмнөх долоон удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнг харвал АН болон МАН ээлжлэн эрх барьсан байдаг. Энэ удаагийн сонгууль “сонголттой” байсан боловч олон хүний хүлээлтээс зөрлөө шүү дээ?
-Энэ удаагийн сонгуульд залуучууд маш олноороо санал өгсөн. Залуус юмыг өөрчилье, шинэчилье, МАН-ын эрх барьж буй үнэмлэхүй байдлыг багасгая гэж асар их “давалгаа” шиг саналаа өглөө. Тэр залуучуудын өгсөн “давалгаа” хаачсан бэ гэхээр сарниад л алга болчихсон байхгүй юу. Далайн хөөс шиг замхраад алга болсон. Яагаад замхарсан бэ гэвэл МАН-д өгөхгүй гэсэн 70 хувийн санал нь бусад 500 гаруй нэр дэвшигчдэд хуваагдсан. Дундаас нь 30 хувийн саналтай МАН үнэмлэхүй гараад ирлээ. 70 хувийн санал бөөгнөрөл үүсгэх хүчин байж чадсангүй. АН хоёр дарааллаж ялагдана гэдэг Монголын ардчилалд асар хортой шүү.
“Залуучууд МАН-ын үнэмлэхүй байдлыг багасгах гэж асар их “давалгаа” шиг саналаа өгсөн”
-Урьдчилсан дүнгээр Ардчилсан нам 11 суудал авлаа. Энэ тухайд таны байр суурь?
-Намын жирийн гишүүд бид хувийнхаа санаачлагаар намаас нэр дэвшиж буй гишүүдээ дэмжиж, тойргууд дээр ажилласан. Тэр үед тойрогт байгаа гишүүдийн хувь, рейтинг асар хурдтай өссөн. Тэгээс эхэлсэн, огт танихгүй газар очсон боловч үнэхээр сайн ажилласан. Манай намаас 30 хувийн санал авсан гишүүд хувь хүнийхээ зүтгэлээр тухайн рейтингээ босгож ирсэн. Хувь хүний өсөлтийн рейтинг нь 20 ба түүнээс дээш хүмүүс цаашид дахин сонгогдоно.
-Баярлалаа.
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ
Д.Трампад үүсгэсэн эрүүгийн хэргийг хаажээ