Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусын халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллийн хийлээ.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд коронавирусийн халдвар 216 улсад тархсан бүртгэгдэж 5 сая хүн халдвар авсан байна. 2.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 101 мянган шинэ тохиолдол илэрч, нас баралт 5000-ааар нэмэгдэв. ОХУ-д 24 цагийн дотор 8838 хүн халдвар авсан байна. Манай улсын хувьд 383 хүн ажиглалтад шинээр орсон. Хоёр хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор нийт 1635 хүн ажиглалтад байна.
ЗӨСҮТ-ийн халдваргүйжүүлэх баг өчигдөр 165 ачаа, гурван зочид буудал, 11 галт тэргэнд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.Сүүлийн 24 цагийн 119 тоот дугаарт 228 хэрэглэгч хандаж, мэдээлэл зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд гадаад улсад байгаа 15 иргэн хандлаа.Иргэдийн зүгээс зах худалдааны төвийн худалдагч нар амны хаалт зүүхгүй байна гэх гомдлууд хэлж байна" гэв.
ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН БИЕИЙН БАЙДЛЫГ АВЧ ҮЗВЭЛ ХӨНГӨН 107 ХҮН, ХҮНДЭВТЭР 11 ХҮН БАЙНА
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 517 хүний сорьцод шинжилгээ хийгдсэн. Үүнээс 504 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 352 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн тандалтынг зорилгоор 19 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг оюутны давтан шинжилгээнээс, мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн 340 хүний 12-оос коронавирус илэрлээ. Тэдний 10 нь оюутан. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 161 боллоо. Эдгэрсэн 43 байна. Эмчлэгдэж байгаа 118 байгаа. Эмчилгээ хийж байгаа хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл хөнгөн 107 хүн, хүндэвтэр 11 хүн байна. ХӨСҮТ өнөөдрийн байдлаар 165 хүн байна" гэв.
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ