Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёолын ард түмнээсээ уучлал хүссэн мэдэгдэл

Д.Тулга / Улстөр

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёолын ард түмнээсээ уучлал хүссэн мэдэгдэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Миний бие 12 дугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагт Онц байдал зарласан. Үүнээс хоёр цаг орчмын дараа, 12-р сарын 4-ний өдрийн 1:00 цагийн орчимд, Үндэсний ассамблей Цэргийн онц байдал зарласныг хүчингүй болгох тогтоолын дагуу засгийн газрын яаралтай хуралдааны дараа би цэргийн хүчийг эргүүлэн татахыг тушааж, Онц байдал цуцлагдсан билээ.

Онц байдал зарлах нь төрийн үйл хэрэгт эцсийн шийдвэр гаргагч Ерөнхийлөгч миний цөхрөлөөс үүдэлтэй юм.

Гэвч энэ үйл явц нь ард түмнээ бухимдуулж, тэдэнд асар их чирэгдэл учрууллаа. Гайхширч цочирдсон ард түмнээсээ уучлалт гуйж байна.

Миний бие хууль ёсны дагуу улс төрийн хариуцлагаа хүлээх болно гэдгээ энэхүү мэдэгдлээрээ онцлон тэмдэглэе.

Эрхэм хүндэт Өмнөд Солонгос Улсын иргэд ээ,

Дахиад цэргийн байдал тогтоож магадгүй гэсэн цээ яриа гарсантай холбогдуулан би тодорхой хэлье. Хоёр дахь удаагаа Онц байдал зарлахгүй.

Эрхэм иргэд ээ,

Би эрх мэдэлд байх үлдсэн хугацаандаа улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулахын төлөө эрх баригч нам ажиллах болно. Манай нам болон засгийн газар хамтдаа цаашдын улсынхаа улс төрийн нөхцөл байдлыг хариуцлагатайгаар хариуцах болно.

Ард түмнийг санаа зовоосонд дахин хүлцэл өчье.


Сэтгэгдэл

Зочин [202.131.234.123] 2024-12-09 13:37:19

уучлаарай унгаараа улаан усаа уугараа

Зочин [124.158.104.199] 2024-12-08 01:31:56

Бдал бишдэснийг мэдсэн солонгосын а/түмэн ганц шөнө босож жагсаад л буруу юм хийсэн ерөнхийлөгчөө шоронд хийж бна ийм ард түмэн хөгжихөөс ч яахав монгол яанаа хаана нь ч хүрэхгүй! Юм хараад уншиж чадахгүй ерөнхийлөгчтэй!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.