Х.Нямбаатар: “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Aдмин / Нүүр

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 87.2 хувьтай байна.

Тухайлбал, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын хороолол дундах орц гарц чөлөөлөх судалгаа хийх үүрэг өгсөн. Судалгаагаар буулгах шаардлагатай 32 байршилд 3074 метр хашаа, стандарт хангуулах шаардлагатай 646 метр хашаа, чөлөөлөх шаардлагатай 17 гарааш, объект болон 8 хаалт байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга хэлэв. Уг ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Үргэлжлүүлэн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Хашаа арга хэмжээ-2024” газар чөлөөлөх ажлын явцыг танилцууллаа. Энэ онд нийслэлийн хэмжээнд 244 байршилд 9943 метр хашааг буулгана. Өнөөдрийн байдлаар 135 байршилд 4130 метр хашааг буулгасан. Тухайлбал,

  • БЗД-ийн 26 дугаар хороо, бетонон суурьтай 57 метр төмөр хашаа
  • СХД-ийн 20 дугаар хороо, 43 метр төмөр хашаа
  • СХД-ийн 37 дугаар хороо Зорчигч тээврийн нэгтгэлийн баруун талд 71 метр төмөр хашаа зэргийг буулгажээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: “Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад тойрог хурдны зам, их багтаамжийн, олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоолыг шийдэх ёстой. Энэ хүрээнд “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эхний ээлжид байнгын ажиллагаатай зогсоолууд болон зогсоол байгуулах боломжтой байршлуудыг судална. “Зогсоол” хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлнэ” гэв.

Мөн хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө

  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөөгөө батлаагүй тохиолдолд барилгын зөвшөөрөл олгохгүй байх
  • Хур хог үүсдэг байршлуудад камер суурилуулах
  • Гар дээрх худалдааг цэгцлэх
  • Лаг боловсруулах үйлдвэр болон хог хаягдлыг дахин боловсруулж байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийн бичиг баримт боловсруулах
  • Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотойгоор газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх
  • Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.213] 2024-06-07 08:38:03

10-р хороололын баруун чиглэлийн буюу 21-р хороолол руу явдаг авто бусны буудалын туц түүнийгээ дагсан машин худалдааг зайлуулж өг нүү иргэд болон дуутгай явхад ч маш их хүндэрэлтэй байна мөн 10-р хороололын урд талын туслах замын машийн зогсоолыг асуудалыг шийдэж өгөөч иргэд нь машин тавих зогсоол байхгүйн улмаас болж хажуу хажуу бордур дагуулан тавьж явган ирэгдэд явхад маш их хүндэрэлтэй бна ялангуяа бага наны хүүхэд хөгшид явхад тун ч хэцүү бна болдог бол 10-р хороололын туслах замыг өргөтгөж өгмөөр байна аа

Зочин [202.126.89.250] 2024-06-04 19:24:59

Өчигдөр, өнөөдөр замын түгжрэл маш их байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь ажил 7 цагт эхэлдэг болсонтой холбоотой юм бишүү. Иргэд өглөөгүүр эрт албан газруудад очиж чадахгүй байгаа нь ажиглагдаж байгаа юм шиг байна. Албан газар орой 16 цагт тарахаар маш богино хугацаанд иргэд хөдөлгөөнд орж бөглөрөл үүсгэж байна.

Иргэн [103.212.118.109] 2024-06-03 23:15:59

ББСБ нэртэй иргэдийг шулж байгаа ломбардуудыг өндөр шалгуур тавьж , хүүг нь бууруулж цөөлөх хргтэй , Ихэнх хувийн санхүү , даатгалын байгууллагуудын эзэд нь эрх мэдэлтэн түүний хамаарал бүхий хүмүүс байдаг , Тиймээс тэд өөрсөддөө ашигтай хууль , журам батлуулж иргэдийг шулсаар л бна

1 [66.181.191.28] 2024-06-03 16:55:59

НАРАНТУУЛ УУЛЗВАРААС ХОЙШ ЭВТЭЙ ДӨРВӨН АМЬТАНЫ ХӨШӨӨ ХҮРТЭЛХ ТУСЛАХ ЗАМ ДАГУУХ ТҮЦ, НИЙТИЙН ЭЗЭМШИЛЭЭС ЗАВШСАН ТҮРЭЭСИЙН БАЙШИНГУУДЫГ БУУЛГАЖ ӨГНӨ ҮҮ. ЭНЭ НЬ ДАН НИЙТИЙН ЭЗЭМШИЛИЙН ТАЛБАЙ Ч БИШ ДООР НЬ ХОТ, ДҮҮРГИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНҮҮД БАЙДАГ. ҮҮНЭЭС БОЛЖ МАШ ОЛОН ХҮН АВТО ОСОЛД БАЙНГА ӨРТӨЖ БАЙНА.

Болд [202.126.91.233] 2024-06-03 15:22:44

ЛУИВАРЫН БАНК БУСУУДЫНХАА ЗЭЭЛЫН ХҮҮГЭЭ БУУЛГААЧЭЭ 1САЛБАРААС 30САЛБАР БОЛТЛОО ХАГАРТАЛАА БАЯЖЛАА

Зочин [103.168.34.140] 2024-06-04 18:14:53

Баянгол дүүрэг 18 хороо 5 эрдэнэ захын урд талд бгаа зам хаасан грашуудыг буулган уу энд маш түгжирч бнаа

Зочин [66.181.183.155] 2024-06-03 14:29:50

Hashaanuda buulgad buzaj bariad bn

Зочин [139.5.218.232] 2024-06-03 13:02:44

Богиго хугацаанд их л ажил амжуулж байгаа шүү.

Иргэн [103.212.116.237] 2024-06-03 12:27:59

Хашаа буулгахдаа 2 нүүр гаргадгаа болимоор юм. Буулгавал бүгдийг нь Буулгах хэрэгтэй


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.