"Алдарт эх"-ийн 1, 2 дугаар одон шинээр авах ээжүүдийн анхааралд
"Алдарт эх I ба II одон"-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн материалыг хүлээн авч байна.
Одонгийн хүүхэд нь 2024 оны зургаадугаар сарын 1-нээс өмнө 1 нас хүрсэн байх
Материал хүлээн авах хугацаа: 2024.01.15-2024.02.24
Бүрдүүлэх материал:
-Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан/
-Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /нотариатаар батлуулсан/
-Насанд хүрсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, нотариатаар батлуулсан байх /Үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа авах/.
-Хүүхэд үрчилж авсан бол /0-3 настай/
гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/ бусдад 0-3 насанд нь үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.
-Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл (загварын дагуу)
-1 дүгээр зэргийн одон авах ээж 2 дугаар зэргийн одонгийн хуулбарыг заавал авчирна.
-Иргэний үнэмлэхний хаягаа солиулаагүй тохиолдолд оршин суугаа хаягийн лавлагааг заавал хавсаргана.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн 9-р хороо
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.160] 2024-01-18 16:03:13
Үнээн үнэн юун нотариат
Оюун-Эрдэнэ [139.5.218.196] 2024-01-18 03:05:27
Цахимд шилжсэн хэрнээ л хэдий болтол нотариатаар батлуулж цаг зав мөнгө зарлагдхын бэ?Энийгээ л больчмоор байх юм.emongolia.аар бүх бичиг хэрэг асуудалгүй л шийдэгдэж байхад даа
Төрийн яамны эсрэг явж хүнд суртал тарьж байна. [103.57.93.133] 2024-01-17 11:51:01
Тэнэгтээд л. Ихэнх материалыг "Е-Монголиа" веб-хуудаснаас нотариатаар батлуулалгүй шууд авчих боломжтой ш дээ. Цахим хөгжил, харилцаа холбооны яам аль 2022 оны 10-рсараас хойш л НИЙТ ИРГЭДЭД Иргэний үнэмлэх, Төрсний гэрчилгээ, иргэдийн бусад баримтыг "Е-Монголиа"-гаас ШУУД авч хэрэглэж бай гэж зарласан, Тус яам БҮХ НОТАРИАТЧДАД "Монгол Улсын иргэний матриалыг нотариатын байгууллага гэрчлэхээ БОЛЬСОН, иргэдээс үүний хөлсийг АВАХГҮЙ болсон" гэж мэдэгдсэн, Гэтэл нийслэлийн СБД-ийн 9-р хорооныхон төрийн яамны эсрэг явж хүнд суртал үүсгэж байгаа юм уу?
Зочин [139.5.218.196] 2024-01-18 03:06:06
Яаг үнэн.