Онцгой байдлын байгууллагын 2024 оны сургуулийн жилийн нээлт боллоо

Aдмин / Нүүр

Онцгой байдлын байгууллага 2024 оны сургуулийн жилдээ сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг тооцож, хариуцлагыг нэмэгдүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургуулийн жилийн нээлтийг өнөөдөр нэгдсэн журмаар зохион байгууллаа.

Энэ хүрээнд бие бүрэлдэхүүний хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд алба хаагчдыг сургаж хөгжүүлэх, удирдлагууд сургалтын үр дүнд хяналт шалгалтыг нэмэгдүүлж, хариуцлагыг дээшлүүлж, өдөр тутмын дадлага сургуульд хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэх, сургалтыг арга барилыг өөрчлөх, алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах, ахлагч бүрэлдэхүүний манлайлал, мэдлэг боловсрол, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, албанд ашиглагдаж байгаа аврах, гал унтраах, техник, тоног, төхөөрөмж, багаж хэрэгслийн тактик техникийн үзүүлэлт ашиглалтыг алба хаагчдад эзэмшүүлэх гэсэн зорилтыг хэрэгжүүлэх юм.

Сургалт бэлтгэл хоёр үе шаттайгаар “Онцгой байдлын албаны сургалтын бодлого”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх заавар”, “2024 оны сургуулийн жилийн удирдамж” зэрэг сургалтын үндсэн баримт бичгийг хэрэгжүүлэх, алба хаагчдын өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн газар зүйн байршлаас хамаарсан аюул, ослын нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, сургалт бэлтгэлийг онол, дадлага хослуулан зохион байгуулна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.