Тарваган тахал өвчнөөр нас барсан нь батлагдаж, Цээл суманд хөл хорио тогтоолоо

Говь-Алтай аймгийн Цээл суманд наймдугаар сарын 29-ний өдөр 15 настай хүү тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нас барсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хийгдсэн нян судлалын шинжилгээ, Ховд аймгийн ЗӨСҮТ-д хийгдсэн молекул биологи(PCR)-ийн шинжилгээгээр "эерэг" хариу гарч, тарваган тахлын халдвар авч нас барсан болох нь батлагдлаа. Одоогийн байдлаар Цээл суманд хөл хорио тогтоогоод байна.
Сэтгэгдэл