"ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ТӨВҮҮДИЙН ОЙРОЛЦОО ДУУ ЧИМЭЭ ГАРГАХГҮЙ, ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙХГҮЙ" ГЭВ

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14-18-нд үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд 24 шалгалтын байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчдыг шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах зохицуулалтыг хийнэ. Тодруулбал,
- Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн байруудад цагдаа ажиллаж, аюулгүй байдлын болон замын түгжрэлийн зохицуулалт хийнэ.
- Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн тог цахилгаан, ус дулааны хангамжийн аюулгүй байдлыг нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллана.
- Шалгалтын төвүүдийн ойролцоо дуу чимээ гаргахгүй байх, зам засварын ажил гүйцэтгэхгүй байх, усны хязгаарлалт хийхгүй байх зэрэгт анхаарч ажиллана.
- Шалгалт өгч буй сурагчид шалгалтын батламж хуудсаа үзүүлээд тухайн өдрөө нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг хийнэ гэдгийг албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл