УВДИСТ ЛИМБЭ
Амадей Моцартын “Увдист лимбэ” дуурийг удирдан тоглуулахаар Францаас хөгжмийн удирдаач ирээд байна. Тэрбээр ирэх бямба гаригт болох тоглолтын бэлтгэлдээ гарчээ. Сонгодог урлагийн өлгий нутгаас ийнхүү хөгжмийн удирдаач ирж оркестрыг дохих болсон нь дуурийн фэнүүдэд ховорхон олдох аз завшаан болж байна. А.Моцартыг монголчууд алдартай симфониудаар нь, мөн “Дон Жуан” дууриар нь голдуу мэддэг ч “Увдист лимбэ” хэмээх гайхамшигт дуурийнх нь талаарх нарийн ширийнийг тэр бүр мэддэггүй. Моцарт богинохон амьдралдаа олон гайхамшигт бүтээл туурвин үлдээсэн. Тэрбээр 35-хан наслахдаа симфонийн, концертын, цөөхүүл хөгжмийн, төгөлдөр хуурын, дуурийн гээд хөгжмийн бүхий л төрл өөр 600 гаруй бүтээл туурвисны 22 нь дуурь билээ. Эдгээрээс Монголын театр “Дон Жуан”, “Увдист лимбэ” хоё- рыг нь тайзнаа тавиад буй.
“Дон Жуан”-ыг ДБЭТ-ын тайзнаа анх 2004 оны аравдугаар сард Австрийн найруулагч Паул Флидер найруулан тавьсан юм. Ер нь Моцартын дууриуд хөгжмийн талаасаа гайхалтай чамин, хээнцэр ч гэж болохоор сонсогддог. Үүгээрээ европ дууриудаас гойд ялгардаг билээ. “Увдист лимбэ” бол яг ийм л дуурь юм. Их хөгжмийн зохиолчийн сүүлчийн дуурь болоод ч тэр үү энэ дуурь Моцартын хачин чамин, хээнцэр тансаг аялгуу эгшгийн оргил нь санагддаг. Тэрбээр эл бүтээлээ 1791 онд бичиж мөн оныхоо есдүгээр сард Венийн театрт тавьсан байна. Анхны тоглолттой нь холбоотой сонирхолтой баримт нэн элбэг. Тухайлбал, анх тавихад нь оркестрыг Моцарт өөрөө удирдаж, цомнолыг нь бичсэн Эммануэл Шикандер болон Моцартын хадам эгч Жозефа Хофер нар тоглосон гэдэг юм. Дэлхийн хөгжмийн түүхэнд ийм тохиолдол бараг үгүй.
“Увдист лимбэ” тайзнаа тавигдсан даруйдаа асар их амжилтад хүрсэн байдаг. Анхны тоглолтоос сарын дараа гэхэд даруй 20 удаа тоглогдож амжжээ. Моцартын амьдралын сүүлчийн өдрүүд уран бү- тээлчийн хувьд аз жаргалаар дүүрэн байсан. Учир нь өдөр өдрөөр нэн их амжилт, хүндэтгэл бишрэл дагуулсан энэ дууриасаа маш их таашаал авдаг байсан тухайгаа тэмдэглэсэн нь бий. Тэрбээр бараг өдөр бүр “Увдист лимбэ”- ийг сонсохоор театрт очдог байсан гэнэ. Суут зохиолчийн энэ баяр баясгалан харамсалтай нь удаан үргэлжлээг үй. Тэрбээр үүнээс хоёрхон сарын дараа буюу 1791 оны арванхоёрдугаар сарын 5-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түү- нийг насан өөд болсны дараа 1792 оны арваннэгдүгээр сард “Увдист лимбэ” дуурийн 100 дахь тоглолтыг ёслол төгөлдөр тэмдэглэжээ. 1800 он гэхэд энэ дуурь даруй 200- гаад удаа тоглогдсон гэсэн статистик мэдээ гарч байв.
“Энэ дуурийг хүмүүс хичнээн их хүндэтгэж байгааг чи харах болно” гэж Моцарт амьд сэрүүндээ өөрийн дотнын хүнд бичиж байсан байна. Агуу хөгжмийн зохиолчийн өөрийнх нь удирдсанаар анх тоглогдсон энэ дуурь анхнаасаа л дэлхийн дуурийн театруудын урын санд хамгийн хүндтэй жүжиг нь байсаар ирсэн. Эдүгээ Хойд Америкт байнга тоглогдож буй арван дуурийн нэг нь болоод байна. Хоёр бүлэг, 11 үзэгдэлт “Увдист лимбэ” дуурьт ямар үйл явдал өрнөдгийг одоо сонирхуулъя. Ан хийж яваад төөрсөн ханхүү Таминог аварга гүрвэл үлдэн хөөж байгаагаар дуурь эхэлдэг юм. Аймшигт энэ амьтнаас айсан ханхүү муужран унажээ. Гэтэл гурван бүсгүй гарч ирэн гүрвэлийг хөнөөнө. Тэд ханхүүд сэтгэл татагдах бөгөөд үзэсгэлэн төгс ханхүүгийн тухай Харанхуйн хатан хаанд мэдэгдэхээр явна. Энэ хооронд ханхүү сэргэж, түүний дэргэд шувууны гөрөөчин Папагено ирнэ.
Гурван бүсгүйг эргэн ирэхэд гөрөөчин Папагено Памина охиныг эрж олохоор яваа ханхүүтэй гурван цэцэн хүүхэд тааралдаж зам зааж өгнө. Цэцэн хүүхдүүдийн замчилснаар ханхүү Тамино Зарастрогийн ордны үүдэнд ирнэ. Гэвч ханхүүг энд ирэхээс өмнөхөн нь башир санаат Моностатос гэгч охинд хайр сэтгэлээ хүчээр тулгахыг оролдон байна. Энэ үеэр шувууны гөрөөчин Папагено ирж Памина охиныг авч ханхүүгийн тухай худал зүйл зохион ярина. Гэсэн хэдий ч бүсгүйчүүд ханхүүгийн хэрхэн төөрч яваад ухаан алдан унасныг мэдэх тул гөрөөчний хошууг цоожилно.
Гурван бүсгүй Харанхуйн хатан хааны хулгайлагдсан охин Паминагийн зургийг үзүүлэхэд ханхүү түүнд дурлаж орхино. Ийн байтал Харанхуйн хатан хаан ханхүү Таминогийн өмнө гарч ирэн түүнд ганц охиныхоо хувь заяаг даатган, авран хамгаалахыг хүснэ. Ингээд хатан хааны шадар гурван бүсгүй ханхүүд нэгэн гоёмсог лимбэ бэлэглэн, улмаар хамт явцгаахыг Таминогоос хүснэ. оргон зайлна. Папагеногийн дэвүүрийн дуу соногдоход ханхүү түүний хойноос явна. Зугтан яваа Папагено, Памино хоёр гэнэт башир санаат Моностатостой тулгарч шидэт хонхнуудын ачаар эсэн мэнд гарах боловч Зарастротой учирна.
Тэд үнэнээ өчин Зарастрогоос өршөөл гуйна. Зарастро тэднийг өрш өөнө гэж амлан харин Папагено, ханхүү Тамино хоё- рыг туршиж үзэхээр шийднэ. Ханхүү Тамино олон сорилтыг давах зуур Памино түү- нийг хүлээж чадалгүй амиа хорлохыг завдана. Гэвч мөн гурван цэцэн түүнд ханхүүг эргэж ирнэ хэмээн итгүүлнэ. Сорилтыг давахаар ирсэн ханхүүг хоёр сахиул зоригжуулан байх үес Памина ханхүүг эрж олоод ирнэ. Олон хүнд сорилтыг амжилттай давсан ханхүү эцсийн сорилтын ард Памина охины хамт увдист лимбийн тусламжтайгаар даван гарна. Ариун сү- мийнхэн тэдэнд баяр хүргэж үнэнч хайр сэтгэлтийг магтан дуулна.
Мөн Моностатос Ариун сүмийг устгахаар ирэх боловч ариун санааны эсрэг хүчин мөхсдөж өөрөө сүйрнэ. Гэрэл гэгээ, нинжин сайхан сэтгэлийн их удирдагч Зарастро наран суудалдаа заларч үнэн хэмээх ариун үйлс хэзээд ялах тавилантайг зарлан тунхаглахад хүндэтгэлийн дуулал эгшиглэн дуурь төгсөнө. Амадей Моцартын “Увдист лимбэ” дуурийг Монголд анх 1993 оны нэгдүгээр сарын 16-нд ДБЭТ-ын тайзнаа найруулагч Г.Эрдэнэбаатар, удирдаач Ц.Баатаржав, Н.Туулайхүү, зураач Г.Ганбаатар нар тавьсан билээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:39
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:39
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [202.21.124.130] 2023-01-31 14:22:28
shidet limbe gej neg taviad l uvidast gej neg taviad l