УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "МАН" Ардчилсан намаа нухчин дарж байгаа нь, ард түмнээ "СӨРӨГ ХҮЧИН" болгож байна
УИХ-аар 2023 оны Улсын төсвийг хэлэлцэж байгаа. Гэсэн хэдий ч Улсын төсөв хэт өндөр алдагдалтай, хөөсөрсөн төсөв болж байна гэдгийг олон нийтийн зүгээс тэр дундаа эдийн засагчид анхааруулж байгаа юм. Иймд цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-УИХ-аар хэлэлцэж байгаа 2023 оны төсөв 1.5 их наядын алдагдалтай байгаа талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа. Үнэхээр ийм өндөр алдагдалтай төсвийг батлах гээд УИХ-аар хэлэлцээд байгаа юм уу?
-Өнгөрсөн 5 жилийн хугацаанд МАН эрх барихдаа 60,4 их наяд төгрөгийг зарцууллаа. 2021, 2022 онд 24 их наяд төгрөгийг зарцуулсан. Асар их мөнгө. 10 их наяд төгрөгөөр л Улаанбаатар хотыг тойроод гэр хороололд байгаа 200 мянган айлыг орон сууцанд оруулах мөнгө. Энэ жилийн төсөв 20,5 их наяд төгрөгөөр батлагдаж байна. Ийм их мөнгө өгч байхад эд монголын ард түмэнд юу өгч байна вэ гэвэл инфляцыг 16,2%-иар, үнийн хөөргөдлийг 40%-иас илүү гаргалаа. Долларыг 3500 төгрөгөөс галзуурууллаа. Нэг хүнд ноогдох гадаад өрийн тоо 30 сая төгрөгт хүрлээ.
Гурван хүүхэдтэй, таван ам бүлтэй айл гадаадад 130 сая төгрөгийн өртэй. Бидний амьдарч байгаа байр, хашаа байшин болгон гадаадын барьцаанд байна гэсэн үг. Өнөөдөр малчдын мал гадаадын барьцаанд байна. Энэ байдалд сүүлийн 6 жилд МАН орууллаа. Төсвийн алдагдал сүүлийн гурван жилд 10 их наяд боллоо.
- Инфляцын өсөлт, хэлбэлзэл их байх тусам Засгийн газарт ашигтай гэдэг нь үнэн үү?
-Үнэн. Яг зөв хэлж байна. Өнөөгийн нэг сая төгрөгийн орлого нэг жилийн өмнөх 600 мянган төгрөгийн орлоготой тэнцүү. Энэ жил харахад нэг сая төгрөг боловч жилийн өмнөх 600 мянган төгрөгөөр худалдаж авч байсан зүйлийг өнөөдөр нэг сая төгрөгөөр авна гэдэг бол 400 мянган төгрөг Засгийн Газрын буруутай үйл ажиллагаанаас болж хулгайлагдаж байна. Өөрийн зөвшөөрөлгүй алга болно гэдэг бол хулгайлагдсан гэсэн үг. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн Газар монголын ард түмний тэтгэвэр тэтгэмжийн 40 орчим хувийг өөрийнх нь зөвшөөрөлгүй хулгайлсан. Юмны үнийг хөөрөгдчихөөд авах татвараа өссөн дүнгээр авч байгаа нь Засгийн Газарт маш ашигтай.
- 70 мянган хүн амтай Хэнтий аймагт Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд 271 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Гэтэл яг ижил хүн амтай Завхан, Дорноговь аймгуудад 27 тэрбум төгрөгийг баталсан байна. Ингэж төсвийг харилцан адилгүй баталж байгаа нь ямар учиртай вэ?
-Энэ бол Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг. Хэнтий нутгийн ард иргэдэд буруу байхгүй. Харин бусад нутгийн ард иргэдийг хулгай хийж, эрх ашгийг нь балмадаар зөрчиж байгаад өөрийгөө дахин сонгуульд баталгаатай ялуулахын төлөө ахиу мөнгө тавиулна гэдэг бол төрийн эрхэнд балмадаар халдаж байна гэсэн үг. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Үүнийг Монголчууд мэднэ.
Дахиж гишүүн болохын тулд хүний юмаар хүүдгэнэж, монголын ард түмний мөнгөөр бусад нутгийн ард иргэд авах ёстой сургууль, цэцэрлэг, төсвийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс нь цөм цөм авч өөрийнхөө тойрог дээр тавина гэдэг бол Хэнтийнхэнд хайртай даа ч биш. Өөрийнхөө албан тушаалд хэтэрхий хайртай учраас энэ асуудлыг хийж байгаа юм.
- Таны хэлж байгаагаар Монгол Улс, Монгол Улсын Засгийн Газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт төсвийн алдагдал 10 их наядад хүрсэн байна. Энэ нь төр засаг ард түмэндээ хайргүй, ард түмэн болон залуусын ирээдүйг хулгайлж байна гэсэн үг үү?
-Өнгөрсөн 2021, 2022 оны төсвийн алдагдал дээр энэ жилийн төсвийн алдагдал 2,4 их наяд. Л.Оюун-Эрдэнийн Засаглаж байгаа энэ үед төсвийн алдагдал 10 их наяд. Төсвийн алдагдал гэдэг бол ирээдүй хойчоосоо зөвшөөрөлгүйгээр халааснаас нь хулгайлж байна гэсэн үг. Гадаад өр 33,2 тэрбум ам.доллар. 2016 онд Ардчилсан намыг шүүмжлээд хүн бүрийг 15 сая төгрөгийн өртэй болголоо гэж байсан бол өнөөдөр 30 сая төгрөг давчихлаа. Энэ бол гамшиг.
- Төсөв ийм их алдагдалтай байна гээд яриад суугаад байх уу? Сөрөг хүчин энэ асуудалд ямар байр суурьтай байж ямар зарчмаар ажиллах ёстой вэ?
-МАН-ын удирдагч нарт хандаж хэлэхэд, тэд Ардчилсан намыг хутгалаад хууль, шүүх өөрсдийнхөө тэр бүртгэлийн байгууллагын хэдэн луйварчдаараа чадаад байна гэж бодож байгаа бол даанч тийм биш. Сөрөг хүчнээ устгана, сөрөг хүчнээ луйврын аргаар боомилно гэдэг бол ард түмнийг сөрөг хүчин болгож байна гэсэн үг. Монголын ард түмэн өнөөдөр сөрөг хүчин болж тэмцэл хийхэд бэлэн болж бэлтгэгдэж байна. Энэ нь ардын намд үхэл болж байна. МАН-ын шударга гишүүдийг би ярьсангүй. МАН-ын луйварчин, авилгалд өртдөг, хөгжлийн банкнаас хулгай хийдэг тэр олон аюултай улс төрчдийн хувьд төр барих хоногийн тоо дуусаж байна.
Сэтгэгдэл
Зочин [124.158.109.140] 2022-10-24 04:10:20
Сөрөг хүчин "өөрөө ширээн дээрээс уначихсан юм байна билээ шүү дээ" гэдэг шиг л өөрсдөө унасан, хүн унагаагүй...
Зочин [202.126.88.121] 2022-10-23 23:45:19
АН энх цагт төр барьж байхдаа ямар ч хамаагүй аргаар ид уу хулгайл гэсэн уриатай байсанаа мартааюу гишүүд.чинь тун ч сайн мэднэдээ
Зочин [202.126.88.121] 2022-10-23 23:41:02
АН шиг эрх цагт монголыг хувхайлсан шүү АН -ынхан шиг худалч хулгайч увайгүй нөхөдүүд байхгүй харин ЭНЭ ХЭЦҮҮ ҮЕД МАН харин ч гайгүй байна.Хэрэв АН төр барьсан бол зүгээр л ард түмэн амаараа шороо үмхэх байсан гэдгийг бид.бүгд мэдэж байгаа шүү АН төр барьж байхдаа яаж галзуурч байлаа арай л муухай байсан шүү бүү март
Зочин [59.153.115.18] 2022-10-23 04:51:47
Хойд Солонгос шиг л болгох гээд байна даа МАН аа
Иргэн [139.5.217.149] 2022-10-22 10:44:49
Ганбаатар үнэнг л хэллээ !!!!!!! Өөрсдөө МАН -ийн ханд эх ороноо авилга авсан хүмүүс нь эсрэггүйцээд л ядураад л байх юм даа.!!!!!!!иа нарт 20т өгч болно бусад шударга ард түмэнээ хүндэтгэж бай!!!!!!дандаа луйварчид авилга худал хуурагт "цэг" тавж бай адилханард түэн минь!!!!!30 жил хөгжсөнгүй бүр Ядууру кккккккк!!!!!!!!!
зочин [192.82.74.44] 2022-10-22 15:56:29
МАН-ын нөхөд Ковидын аюулыг хохирол багатай даван туулах ажлыг амжилттай зэрэгжүүлсэн .Одоо дэлхий нийтээр хүнд байгаа ч Эдийн засаг бизнесийг сэргээн босгох,ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, дотоод нөөц боломжоо ашиглан улсын мөнгө санхүүгийн чадамжийг дээшлүүлэх ,аль болохоор бүтээн байгуулалтыг урагшлуулахаар чадлаараа зүтгэж байна. Энэ засгийн үед улс нийгмийн өмч хөрөнгийг идэж уугаад байгаа гэгч бол гүтгэлэг.Харин манай ардчилагчид нийгмийн өмчийг идэж уух талаар үлгэр жишээ ажилласан.Үүнийг манай иргэд мартаагүй
Serg [185.174.159.245] 2022-10-22 10:02:35
Добрый вечер! Ключи: заработок в интернете, пассивный доход Тема письма: 5 минут в день и 100 % в месяц. Текст письма:Привет! Есть реальное работающее предложение, в котором мы с друзьями вполне успешно зарабатываем! Спешим поделиться и с Вами (для Вас ценная информация о возможности достойного заработка, для нас скромный реферальный профит – вот мотивация). Данная тема относительно недавно появилась в Российском рунете, но весьма стремительно развивается, это реально работает и потому обретает успех и развитие – проверено лично! Получать чистую доходность порядка 25% в неделю без каких-либо рисков и не затрачивая при этом большое количество времени! С первого взгляда может показаться сложным вникнуть в проект – но не пугайтесь – стучитесь ко мне @SergeQVC, если что – разложу по полочкам что к чему и как тут можно поднимать нормальные заработки! Вся необходимая информация по теме в группе: https://t.me/QVC_Group Ссылка на подробную инструкцию: https://disk.yandex.ru/d/UCASNTh1MuURqg После регистрации и заведения минимальной суммы в 30 USDT, Вы можете присоединиться к нашему чату в Телеграмм, где мы обсуждаем свои результаты и делимся советами по развитию партнёрской сети, получаем бонусы за результаты Для вхождения в чат, свяжитесь со мной в Телеграмм: @SergeQVC В случае возникновения вопросов -пишите: [email protected] Регистрируйся, заводи начальную сумму в 30 usdt и я положу на твой счёт ещё 30 usdt! Заходи, изучай, зарабатывай!
Зочин [202.21.108.199] 2022-10-21 23:14:49
Ганбаатар аа, эмээ нь чамайг нөгөө л хэдэн жил сонссоор байгаад даралт өгсөөд байдаг болсон, Хүнд үед ард түмнээ гэж зүтгэж яваа хэсгийгээ харлуулах гээд яахав, нэг хороонд очиж ажлаа хийхэд нь УЁИХ ын гишүүний хувиар туславал хэрэгтэй
Зочин [202.21.108.199] 2022-10-21 23:15:46
УИХ ын
A [66.181.178.187] 2022-10-21 14:41:01
ГАНБААТАРАА ОДОО ЧИНИЙ ҮГЭНД ИТГЭХ ХҮН МОНГОЛД БАРАГ БАЙХГҮЙ ШҮҮ НЭГ ХЭСЭГ МАХН Д ЯАВЖ ЭНХБАЯР ТА 2 МАН АН ЫГ ГАЗАР ДОР ОРТОЛ МУУ ХЭЛЖ БАЙСАНГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ ШҮҮ БИДНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БОДООД БНА УУ МАЛАА
Б ,Ц [66.181.182.25] 2022-10-21 12:06:47
Ард түмэн өнөөдөр ямарч намд итгэхээн болсон тэр дундаас АН -д бол бүрч итгэхгүй АН бол ардчил нэрээр ард түмийг з0 жил хуурсан хулгайч эрх мэдэлтэн нар болон тэднийг дагсан бөхс долоогч долдой золивон ноходыг үүр юм тэд сонгууль дөхөхлөөр Төрийн эрх мэдлийн төлөө нэгдэн бөхс долоогч нарыхаан дэмжэлгээр Монголд эзэн сууж сэтгэл амар хулгай хийхийн төлөө нэгдэнэ дээ харж байгаарай ард түмэн минь Дувайн гэрээ хэлцэл хэмээх Монгол төрийг самрсан баялгаан гаднийханд өхөх хахуул зооглох гэсэн МАНАН хэмээх бүлэглэлийн хийсэн луйвар Эрдэнт үүлдвэрийг төрийн мөнгөөр хувидаан авах гэсэн луйвар зэргийг мартаагүй биз ард иргэдээ ХУЛГАЙЧ НАРЫН ТАРААСАН МӨНГӨ ХООСОН АМЛАЛТАНД БҮҮ ХУУРТ ХУУРТСААР ӨНӨӨДӨР ЮУНД ХҮРВ НАм ДАГАЖ БӨХС БҮҮ ДОЛОО
Зочин [66.181.186.233] 2022-10-21 11:49:04
Ганбаатар гуай та дандаа ингэж хэрэггүй юм ярьж баыхаар ганц хуулиын төсөл санаачилж үндсэн ажлаа хиывэл зүггэрсэн.
0000 [66.181.182.25] 2022-10-21 12:14:12
ГАНБААТАР ТОМ АЛДАА ГАРГАСАН ӨӨРӨӨН ӨӨРИЙГӨӨН БУЛШАЛСАН ХҮН , АН, д ОРДОГ НЬ БУРУУ АН БОЛ ЛУЙВАР ХУЛГАЙН ҮҮР ДЭЛХИЙН ХӨРӨНГӨТӨН ХУЛГАЙЧ НАРЫН ГАР ХӨЛ БОЛСОН НАМ ХАРИН , МАН , ДОТОР БАЙЖ ДОТРООС НЬ ШУДРАГ ХЭСЭГТЭЙ НЬ ХАМТАРАН ТЭМЦЭХ БАЙСАН
zaas [202.126.89.94] 2022-10-21 11:18:19
хохинээ өөрсдөө сонгочоод дараан бөөн хулгаач гарчихлаагээл хохин арчаагүйи улны шалы гишгүүриин үүрэгтэй сонголтоо мөнгөөр зарсан малуудад ягл таарсанинам дагасан өлөн хулгаачууд маш олон сайдтай
зочин [59.153.115.116] 2022-10-21 06:37:22
Аль өнцөгөөс харахас шалтгалж юу ч гэж тайлбарлаж болно. Гараад жагс гэхээр иргэд жагсахгүй байна гэдэг чинь нэг үг хэлээд байна даа. Иргэд хүнд үед авсанаа бас мэдэж байгаа байх аа. Тогны мөнгө бэлэн мөнгө хүртэл авсан даа. Баахан зээл өглөө. цалин тэтгэвэрийг нэмсээн.
Зочин [202.9.46.198] 2022-10-21 06:32:32
Нам дагаж далдганагч
Ган [202.72.247.58] 2022-10-21 06:25:16
АРД ТҮМЭН БҮХЭЛДЭЭ СӨРӨГ ХҮЧИН БОЛЖ БАЙНА. МАН УХААРАХГҮЙ ЭЭ.
хариулт [66.181.182.25] 2022-10-21 11:47:55
МАН дотроон цэвэрших гэж зүтгэж байна харин МАНийн доторо газар авсан архаг хулгайч нар зөв бодолтой хэсгийхээн хийж байгаа ажилыг замаас нь унгааж бантан болгож хувиргаж байна их хуралын гэшүүд дунд МАНийн архаг хулгайч хэт олон байна