Д.Улам-Оргих: Хүүхдүүдийг вакцинжуулахгүй бол намар хичээл орохоор халдварын тархалтыг дахиад алдах аюултай

Aдмин / Эрүүл мэнд

МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Улам-Оргихтой ярилцлаа. Тэрээр УОК-ын Шуурхай штабын төлөвлөлтийн багийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.


-Халдвар ямар хурдтай, хэрхэн тархаж байгааг та мэргэжлийн хүний зүгээс иргэдэд энгийн байдлаар тайлбарлаад өгөхгүй юү?

-Энэ оны гурван сарын дунд үеэс хот болон хөдөө орон нутагт өвчлөл өргөн тархаж, нэг өдөрт халдвар авах хүний тоо ойролцоогоор таван өдөрт хоёр дахин нэмэгдэж эхлэлээ. Өсөлтийн энэ аюултай хурдыг сааруулахын тулд хатуу хөл хорио тогтоосон бөгөөд одоогийн хөл хорионы төгсгөлд дунджаар нэг өдөрт илрэх өвчлөлийн тоог 400 орчимд тогтоон барих бөгөөд үр дүн нь тавдугаар сарын хорьд хүртэл үргэлжлэхээр байгаа. Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол хүндээр өвчлөх, нас барах хүний тоо гурав дахин байх байсан. Үүнээс цааш хөл хорионоос илүүтэй вакцинжуулалтын нөлөө их байх болно. Вакцины нөлөөгөөр наадмын дараагаас тархалт буурч ирэх ес, аравдугаар сард намжих хандлагатай байна.

Ер нь гадуур тархаж буй халдварын тоо бага үед хувь хүн, гэр бүл өөрсдийгөө бүрэн сэргийлээд явах боломжтой байдаг бол халдварын тоо ихсэхийн хэрээр энэ боломж хумигдаж байдаг. Халдвар авч байгаа хүний ихэнх нь ажлын байрандаа халдвар аваад гэрийнхэндээ тарааж байгаа юм. Хүмүүс ихэвчлэн ойр дотны хүнтэйгээ сэжиггүй харьцаж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн автобус зэрэг олон хүн шахцалдсан, битүү газраас халдвар авах өндөр эрсдэлтэй байна.

-Энэ удаагийн хөл хорио эрчимтэй тархалтыг хэр бууруулж чадах бол?

-Хөл хорионоос өмнө халвар авсан хүмүүс энэ долоо хоногийн сүүлээр илэрнэ, мөн замын түгжрэл багассанаас илрүүлэлтын хурд нэмэгдэнэ. Ирэх долоо хоногоос эхлэн халдварын тоо буурч хөл хорионы төгсгөлд болон түүний дараах долоо хоногт 400 орчим болж багасах тооцоо гарч байгаа. Үүнийг хараад “Өө, нөлөө алга аа, хэвээр л байна шүү дээ” гэж бодогдож болох боловч үнэн чанартаа энэ удаагийн хөл хорионы нөлөөгөөр есдүгээр сар хүртэл 100 мянган хүнийг халдвараас сэргийлэх ач холбогдолтой. Цаашдын хүндрэлээр өвчилсөн хүмүүсийн 1 хүртэл хувь нь нас барж болзошгүй учраас мянгаад хүний амь насыг сэргийлж байна гэж ойлгож болно. Өнөөдөр хөгшин залуу гэлтгүй хэн ч ковидоор өвчлөөд хүндэрч болзошгүй байгаа тул энэ сэргийлэгдэх тоонд та ч, би ч орж байж болох юм. Хөл хорио тогтоогоогүй бол нэг өдөрт илрэх өвчлөлийн тоо 3000 давж болох байлаа.

-Гэхдээ л халдварын тархалтыг бүрэн гүйцэд хумьж чадахгүйгээс хойш хөл хорио нэг л үр дүнгүй мэт иргэдэд санагдаад байх шиг?

-Халдварын тархалтыг хумих тал дээр маск зүүх, зай барих, олон нийтийн үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээг хязгаарлах, сургууль цэцэрлэг хаах зэрэг олон арга байдаг боловч хамгийн үр дүнтэй хоёр л арга байдаг. Эдгээр нь хөл хорио ба вакцинжуулалт юм. Вакцин гараагүй үед мэдээж хөл хорио юм. Халдвар тархалтыг таслан зогсоох, нөлөөг нь бууруулах зорилгоор хөл хориог орон зай, цаг хугацаа, хөдөлгөөний хувьд янз бүрийн арга хэлбэрээр зохион байгуулдаг. Хөл хориогоор халдварыг бүрэн дарна гэвэл дор хаяж 45 хоногийн хөл хорио хэрэгтэй байдгийг олон улсын туршлага харуулж байна.

Гэвч аль нэг замаар дахиад л дэгдэнэ. Тэгэхлээр улсын хэмжээнд тогтоосон хатуу хөл хорио ямар ч үр дүнгүй байна гэж хүмүүс бодож байж болох юм. Гэвч зорьсон үр дүндээ хүрсээр ирснийг цохон тэмдэглэе. Тухайлбал, эхний хоёр удаагийн хөл хорионы үр дүнд өдөрт гарах халдварын дундаж тоог 20 орчимд байлгаж халдварын голомтыг хоёрдугаар сар хүртэл хяналтандаа байлгаж чадсаны үрээр нас баралт маш бага байсан. Ийм үр дүнтэйгээр вакцинжуулалттай золгосон. Харин цагаан сарын үеийн хөл хорионы үр дүн гуравдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилж энэ дундаж тоог 40 орчимд барьж ирсэн. Гуравдугаар сарын дундаас харин ядаж ажлын тав, амралтын дөрөв нийтдээ есөн хоногийн хөл хорио тогтоосон бол тооцоо ёсоор 40 гэсэн энэ тоог цаашид ч тогтоон барих боломж байсан. Харамсалтай нь бид цаг алдсаар 1000 гаргачихлаа. Нэгэнт вакцинтай залгасан учраас цаашид хүн амыг аль болох хурдан хугацаанд вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй арга болно.

-Аль ч оронд ямар ч өвчний үед эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмж, мэдлэг чадвар хамгийн гол үүрэгтэй. Гэтэл манай УОК-ын шийдвэрүүдээс харахад эрдэмтдийн зөвлөлийн мэргэжлийн санал зөвлөмжийг тоохгүй, хайхрахгүй байх шиг?

-Ковидтой амжилттай тэмцэж байгаа улс орнууд их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагаа их түшиж ажиллаж байна. Тухайлбал, Ирланд, Япон, Тайвань, Шинэ Зеланд улсуудыг нэрлэж болно. Засгийн газар, УОК-ын хувьд эдийн засаг уу, эрүүл мэнд үү гэсэн сонголтон дээр байсан. Чиглэл чиглэлийн эрдэмтэд ч өөр өөрийн зөвлөмж хүргүүлсэн байх. Манай судалгааны багийн зүгээс (одоо бол төлөвлөлтийн баг) болон ХӨСҮТ-ийн судалгааны багаас хөл хорио тогтоох хамгийн боломжит хувилбаруудыг удаа дараа гарган өгч, ЭМЯ-наас нэгтгэн УОК-т саналаа хүргүүлж тохиолдох хүндрэлүүдийг урьдчилан хэлж байсан. Ер нь судалгаа дүгнэлтээ салбар салбарын эрдэмтэд нэгтгэн боловсруулж санал нэгтэй өгч байх тал дээр анхаарууштай санагддаг. Энэ тал дээр зохих зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаа гэсэн.

-Үнэхээр бодит байдал дээр эрдэмтдийнхээ үгийг сонсож байна уу. Учир нь энэ бол өнөөгийн нөхцөлд хүний амиар хэмжигдэж буй хамгийн том асуудал болчихоод байгааг та бид харж байгаа шүү дээ?

-Тийм ээ, энэ тал дээр яг фронтод ажиллаж байгаа мэргэжилтнүүдийнхээ, эрдэмтдийнхээ үгийг саналыг хүндэтгэлтэй, чухалчлан сонсох шаардлагатай гэж байнга харагддаг. Эрдэмтэд шийдвэр гаргахад хамгийн их хэрэгтэй байгаа зүйлийг мэдэж байгаа. Манай тооцоо, шинжилгээний багийн тухайд гэвэл цаашдын прогнозыг цаг тухайд нь гарган өгч байгаа. Бид анх дотоодын анхны халдвар гарах үед буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн УОК, шуурхай штабын дэргэдэх судалгаа шинжилгээний бүлэгт ажиллаж эхэлсэн. Энэ бүлэг өдөр бүр цуглан өглөө үдэшгүй ажиллаж, нууцын гэрээ байгуулж 2-3 хоногт нэг удаа шинжлэх ухааны үндэслэлтэй тайлан зөвлөмж гарган өгч байсан. Халдвар, тархвар судлал, анагаахын мэргэжилтнүүд мөн математик-физикийн хүмүүс багтсан сайхан баг ажиллаж байсан.

Харамсалтай нь энэ шуурхай бүлгийг тараагаад зарим эрдэмтдийг нь УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлд нийлүүлэн ажиллуулж байна. Энэ зөвлөл өдөр бүр хуралддаггүй, тодорхой асуудалд хэрэгтэй үед хаяа нэг хуралддаг байнгын ажиллагаа байхгүй. Заримдаа асуудлыг санал хураалтаар шийддэг нь учир дутагдалтай. Энэ зөвлөлийг байнгын ажиллагаатай болгож, эрч хүчтэй ажиллах эрдэмтдээр шинэчлэх шаардлагатай санагддаг. Товчхондоо УОК шийдвэр гаргахдаа голомтод тулж ажиллаж буй эмч, эрдэмтдийнхээ дүгнэлтийг илүү үндэслэх хэрэгтэй байна.

-Таны хувьд халдварыг хөл хорионоос гадна ямар байдлаар хумих боломжтой гэж харж байна вэ?

-Вакцинжуулалт. Нэгэнт вакцин гараад ирсэн учраас дэлхий нийтээрээ энэ л аргыг сонгож байна. Вакцин ийм хурдан хугацаанд бий болж байгаа нь шинжлэх ухааны ач гавьяа юм. Хөл хорио бол эрс өсөлтийг удаашруулан цаг хожиж, эрүүл мэндийн системийг цагаан тугаа өргөхөөс хамгаалах ач холбогдолтой боловч нэг мөсөн хэзээ ч дарж чадахгүй. Харин вакцинжуулалтаар дарах боломжтой. Түүнээс гадна ухамсарт хүн бүр энэхүү өвчний талаар үнэн зөв мэдлэгтэй болох нь түүнээс сэргийлэх гол зэвсэг. Шинэ төрлийн цар тахал дэлгэрээд жил тойрон болоход түүний талаарх үнэн зөв мэдлэг мэдээлэл хангалттай их бий боллоо. Нийтийн сүлжээний элдэв мэдээллээр аж амьдралаа эрсдэлд оруулж болохгүй нь ойлгомжтой. Харамсалтай нь бодит амьдрал дээр эсрэгээрээ байна. Дээр дооргүй үүнд их анхаарах шаардлагатай байгаа. Өөрөө хичээвэл халдвар авахгүй байх бүрэн боломжтой.

-Намар гэхэд халдварыг намжааж чадах болов уу?

-Тооцоо шаардахгүй хоёр зүйлийг хэлье. Хүүхдүүдийг вакцинжуулахгүй бол намар хичээл орохоор халдварын тархалтыг дахиад алдах аюултай. Нэгдүгээрт, ирэх хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаа гарцаагүй эхлэхээс өөр аргагүй. Гэвч энэ үед сурагчид вакцинд хамрагдаагүй байгаагийн улмаас сургуулиуд халдварын голомт болох аюултай. Өнөөдөр гэхэд ковидоос өвчилсөн 4-5 хүний нэг нь хүүхэд байна. Иймд хүүхэд сурагчдыг вакцинд хамруулах боломжийн талаар одооноос онцгой анхааран төлөвлөж ажиллах шаардлагатай. Дэлхийд ийм боломж гараад эхэллээ. Энэ бол БШУЯ-ны шийдвэрлэх тулгамдсан асуудал байх. Хоёрдугаарт, вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа вакцины хамгаалах нөлөө ямар байх талаар тодорхой судалгаа хомс байна. Иймд насанд хүрэгчид энэ оны зургаа, долдугаар сард вакцинжуулалтын хоёр тунд бүрэн хамрагдлаа гэхэд ирэх жилийн томуугийн хоёр дахь дэгдэлтийн үе болон цагаан сарын өмнө ковид дахин өргөн тархаж, энэ хаврын байдал давтагдаж болзошгүй байгааг одооноос анхааран ажиллах шаардлагатай.

ӨДРИЙН СОНИН ДАВААНЯМЫН ДАВААСҮРЭН

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:37

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:37

Зочин [124.158.84.27] 2021-04-27 16:34:56

Магадлалыг тооцож гаргаснаа хэлж байна шүү дээ. Юу юугүй хүүхдүүдэд вакцин тарих тухай яриагүй байна. Хүний ярьсныг ойлгох чадваргүй яасан хүмүүс вэ. Үнэхээр сошиалд солиорч байдаг л амьтад болж дээ чааваас. Бүх шинжлэх ухаан хоорондоо холбоотой байдаг. Энэ эрдэмтэн тооцоолол, магадлалыг ярьж хэлж анхааруулж байгаа болохоос эмч хүний ажлыг хийгээгүй байна

төгсөгч [202.55.191.42] 2021-04-27 07:36:19

Чамайг тэнхимээ нураасан, оюутангүй болсон гээд байна. одоо энд корона судлах юм уу. тэнхимийн эрхлэгч нь үндсэн ажлаа хий наадах чинь ядаэ ангаахын А тай хүн хийнэ гээд өөрт нь хэлээд өгөх юмсан

Зочин [59.153.113.76] 2021-04-27 04:37:15

Таны физик дампуурч байна гэнээ, мэдээгээ хар, юун корона бэ? Таньд хамаагүй юм биш үү?

зочин [59.153.86.58] 2021-04-27 04:12:24

Эргүү Монголчууд минь гуйя , Хужаа вакцин өөрсдөдөө төлөг шиг зөвшөөрч хийлгүүлсэнээрээ дуусгая ,Ядаж хүүхдүүддэ өөр улсын вакцин хийлгэх талаар тэмцэж дуу хоолойоо хүргээрэй дээ,

Зочин [202.9.40.32] 2021-04-27 03:50:27

Энэ ч дээ өөдгүй өмхий амалсан сдаа л бн. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэгсэн. Бас доктор гэнэ үү чааваас. Хол очоод хуц чи.

Зочин [64.119.21.217] 2021-04-27 01:42:15

Ene hun ZUV yarij baina__________SPTUTNIK LIGHT gej Orosiin huuhded zoriulsan vaktsin baigaa!!!!!!!!!!!

Зочин [64.119.21.217] 2021-04-27 01:32:57

"SPUTNIK LIGHT"_______huuhediin VACCINE____________!!!!!!!!!!!

Hmm [172.58.62.216] 2021-04-26 20:53:06

Odoogoor Amerikt vaccine 16aas deesh l vaccine hiij baigaa. Miles udaan sudalgaa hiigdej duusaagui. Hen durtai ni medeed hoidrg ch yum bish.

Зочин [64.119.21.217] 2021-04-27 01:27:55

USA-d hhuhded hiichih ch vaccine baihgui__________chadvargui tsagaachid-iin oron_______!!!!!!!!

Зочин [64.119.21.217] 2021-04-27 01:26:16

USA ruugaa ZAIL AA_________!!!!!!!!!

zochin [66.181.179.247] 2021-04-26 17:23:19

өөрсдийгөө эрдэмтэн гэсэн ийм эргүү юмнуудаар заавар зөвлөгөө гаргуулаад сууж байдаг яацан улс вэ? Их сургуулийн хэдэн эргүү юмнуудаар заалгахаа одоо болиочээ. наадуул чинь бодит амьдрал юу ч мэдэхгүй хичээл онолоо л давтаж ярина шинэ юм ч мэдэхгүй.

Зочин [64.119.21.217] 2021-04-27 01:39:36

medej sudalchihaad l yarij baigaa_________chi harin sudalj uzchiheed dugar_________!!!!!!!!!!!

Эртхэн сануулсан л байна. [103.26.193.93] 2021-04-26 15:14:09

Вакцин хэрэггүй гэсээр өнөөдөр бүгд вакцингүй сууж байна. 12 дээш насны хүүхдэд зориулсан вакцины хөгжүүлэлт хийгдэж байгаа. Дэлхийн шинжлэх ухаан биднийг хүлээхгүй. Энэ боломж удахгүй бий болно. Одооноос хараад төлөвлөөд захиалгаа өгөөд мөнгөө бэлдээд байж бай л гээд байгаа юм биш үү. Хүүхэд их өвдөж байна, хүндрэхгүй гэсэн баталгаа алга байна. Ковидоор өвдсөн хүүхдүүдэд элдэв хууч их үлдэж байгаа тухай мэдээлэл дэлхий нийтээр дүүрэн байна. Хэн ч гэсэн вакцин хийлгэхгүй байх эрхтэй. Гэхдээ хийлгэе гэсэн эрхийг нь төр засгаас хангах хэрэгтэй шүү дээ. Энэ талаар л сануулсан байна. Хожим бас хоцорчихоод сууж байваа. Энэ эсэргүүцээд байгаа хүмүүс өвчин та нарыг ялгахгүй шүү дээ.

Зочин [64.119.21.217] 2021-04-27 01:29:29

SPUTNIK LIGHT______vaktsin BAIGAA_______huuhdiin___________!!!!!!!!

Зочин [103.212.119.167] 2021-04-26 14:51:39

өөрийнхөө хүүхдэд туршилтаа хий эргүү минь

Наяа [51.81.160.187] 2021-04-26 14:19:46

Улам-Оргихоо чамаас болж энэ короно вирусын дэгдэлт гаарч, хүний амь эрсдсэн шүү. Ард түмний нэхэл хатуу гэдгийг анхаар!

Зочин [64.119.21.217] 2021-04-27 01:40:12

bitgii erguut!!!!!!!!!!!!

зочин [124.44.184.129] 2021-04-26 13:20:43

Дэлхий дахинд шийдвэрлэж чадахгүй, ойлгогдохгүй, хэцүү бэрх хүнд байгаа зүйлийг Монгол хүн мэдээд яриад шийдээд байна уу? Хүүхдэд зориулсан вакцин байгаа бил үү? Хүүхдүүдийг янз бүрийн орны вакцины харх болгож хэрхэвч болохгүй, учир нь тэд Монголын ирээдүй, монголчуудын залгамж үргэлжлэл. Хүн амын эрүүл мэндийн бодлого бол физикийн бодлого бодохтой адил биш байх аа? Ямар нэгэн загварын үр дүнгээр дүгнэж ярьж болох уу?

Зочин [64.119.21.217] 2021-04-27 01:30:40

sputnik lait gej oros vaktsin baigaa______1 udaa l hiideg(2 udaa bish)________!!!!!!!!!!

Зочин [172.58.141.127] 2021-04-26 14:21:47

Huuhded zoriylsan vaccine baihgui america huuhed deer hiij baisan turshiltiig zogsooson harin 16s deesh nasniihand hiij bolno gej zovolson ene durak henii zahialgaar horlon suitgeh geed bnaa

Дмитрий [185.23.107.13] 2021-04-26 13:11:47

Представьте, что Ваше коммерческое предложение отправлено в формы обратной связи миллиона сайтов. Как считаете, сколько заявок Вы получите? Представьте, что даже всего 1% обратили внимание на Ваше предложение, это 10 000 человек. Даже если 1% из них целевые, это 100 потенциальных клиентов, которые хотят заказать Ваш продукт. Но все зависит от Вашего направления. Например, вряд-ли предпринимателю из Санкт-Петербурга будет интересна доставка пиццы в Сочи. Но если Вашу услугу можно заказать онлайн или у Вас B2B направление (любые услуги, в которых целевая аудитория другие компании/предприниматели), то такая реклама идеально для Вас подойдет. Например, Вы фрилансер, маркетолог, у Вас интернет-магазин или даже продаете мед.маски оптом. Большой плюс рассылки по формам в том, что т.к. львиная доля ЦА владельцы/администраторы сайтов, поэтому средняя платежеспособность ЦА высокая. Конечно, среди миллиона сайтов будут и сайты-блоги, далеко не все получатели будут целевыми. Но из-за очень больших объемов, даже 1% = огромный охат. Теперь перейдем к гарантиям. Мы понимаем, что в интернете встречается всякое, поэтому чтобы Вам было спокойнее: 1)Перед рассылкой мы предоставим скриншот из программы с Вашим проектом, подтверждающий готовность к запуску 2)Во время рассылки у Вас будет доступ к обратному емайлу, чтобы Вы могли отслеживать процесс рассылки в онлайн-режиме 3)По завершении рассылки отправим скриншоты с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Хотите, составим для Вас коммерческое предложение, согласуем с Вами и запустим рекламу? Свяжитесь с нами в течении суток и в качестве бонуса составление оффера будет бесплатным. Все подробности также отправим в ответном сообщении. Наш E-mail: [email protected] ВАЖНО: Пожалуйста, в сообщении указывайте Ваш контактный ватсап либо телеграм, для удобной и более оперативной связи. Названивать или использовать Ваши контакты для какой-либо другой цели, кроме оперативной связи мы не будем. P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем. С Уважением, руководитель команды Formarketing.

Зочин [202.21.109.36] 2021-04-26 11:35:13

Унгаа балай гар вэ

Зочин [202.21.109.36] 2021-04-26 11:34:53

Физик арүүл мэнд мэлэх үү, өөрийнх нь хүүхдийг вакцинд.

Зочин [103.26.194.135] 2021-04-26 10:41:21

Вакцин ярьж байснаас физикийн ангиа нээхээ бод

багш [202.55.191.42] 2021-04-26 09:26:17

Энэ хэзээ анагаах мэддэг болчвоо. Самбарын буланд өөртэйгөө ярьсан юм байсан. Тэр график зурахыг 10 жилийн хүүхэд ч чадна шүү. Вирусыг эмч болгон нь ч сайн мэдэхгүй. Гөөхий гөөхийгөө л мэрээд явж бай даа заах арга нь сайжирсан л байгаадаа ардын хүүхэд тамласан түлээ байсан. ийм хүн мэргэжилтэн нь байхаар юун корона багасах

Зочин [64.119.21.217] 2021-04-27 01:40:55

medeeleltei bol medne ee!!!!!!!!!!!

Зочин [64.119.21.217] 2021-04-26 08:50:33

erthen "SPUTNIK light"-iig zahialj baisan ni deer baih daa________huuhded bish yum aa gehed__vaktsin-aas aigaad baigaa humuust hiine sh dee________!!!!!!!!!!!

Зочин [64.119.21.217] 2021-04-26 08:47:46

Ungar-t SPUTNIK V-geer vaktsin-juulahad haldvar 6 dahin buurch baina gene__pfizer-aar vaktsin-juulsnaas______!!!!!!!!!!!

Зочин [64.119.21.217] 2021-04-26 08:45:54

Avstri-d zuvhun SPUTNIK V******-eer vaktsinjuulagdah hunii too usjee__________!!!!!!!!!

Зочин [66.181.190.55] 2021-04-26 08:18:48

ХУЦСАН ПИЗДАА ЧИ ҮР ХҮҮХДҮҮДЭД МИНЬ ХЯТАД ХОРОО ШАХУУЛАХ ГЭЭ ЮУ.

зочин [122.201.24.187] 2021-04-26 12:14:08

Хуцалгүй МАН ын заасан замаар яв явахгүй бол үх!!!

зочин [122.201.24.13] 2021-04-26 08:11:58

Сар хөл хорио тогтоогоод намдахгүй гэнэ үү. дахь хөл хорио тогтоосон өдөр 400 -гаар буурч байна. Тоо үнэн үү .гэж эргэлзэж байна. Бүтэн 14 хоноход нэмэгдээд байдаг. Эхний үед 5.2 хоногт илэрдэг гэсэн яасан. Сонгууль өнгөрөнгүүд зүгээр болглохоор тооцож байгаа гэлтэй.

Зочин [119.40.103.3] 2021-04-26 07:59:56

сэтгэцийн өвчтэй сдал байна олонд танигдаж од болох гээд ядцан арьснууд олон болсон цаг шүү

Зочин [66.181.186.59] 2021-04-26 07:18:55

энэ ч олны хараалд өртөж байгаад намын дарга болчих санаатай хөлдүү мах байна.

zochin [103.229.120.15] 2021-04-26 07:06:08

huuhedgui um uu esvel chutgur um uu

Зочин [66.181.190.212] 2021-04-26 07:03:36

Хүүхдэд зориулсан вакцин гараад ирсэн тохиолдолд хүүхдэд тохирсон чанартай вакциныг хийлгэх талаар ярьсан байнаа эхнээсээ туршилтууд хийгдээд явж байгаа учраас эхнээсээ боломж гарч ирж байна гэжээ. Түүнээс биш энэ муу хужаа вакциныг хүүхдүүддээ хийе гэж хэлээгүй байна. Энэ хүний үгнээс санаа авч амжилттай туршигдаж эхлээд байгаа чанартай вакцинаа төр засаг эртхэн шиг захиалах хэрэгтэй ирээдүй болсон хүүхдүүддээ зориулж. Тэгэхгүй бол цаг нь тулахаар тэр чинь олдохгүй байна гээд манай төрийнхөн чинь тэнэгтээд сууж байж магадгүй л гарууд шүү.

Зочин [202.131.245.220] 2021-04-26 07:12:25

тэгж ч хүүхдүүдээ туршилтын туулай болгохгүй шүү эхлээд чи хүүхдүүддээ хийлгэчих тэгээд 3,4 жилийн дараа бусад хүүхдүүд нь хийлгэе

Эсэргүүцнэ [139.5.218.55] 2021-04-26 06:50:59

Хүүхдүүддээ бол яагаад ч хийлгэхгүйээ.Энэ арай дэндэнэ шүү

Зочин [202.179.21.203] 2021-04-26 06:29:20

Huuhduud deeree turshlt hiij OGT BOLOHGUI!!!!!!!!!!!!!!!!!!!! YAMAR CH BATALGAAGUI!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ENE MALAAR ZAALGAH UU!!!!!!!!!??????????????? ALNA SHU CHAMAIG!!!!!!!!!!!!

Зочин [64.119.21.217] 2021-04-26 06:10:56

VAKTSIN__"SPUTNIK Light"_________ 3-4 nas __enenees baga nasnii huuhed-d ch bolno_______gehed ee _______turshilt______daraa jil-ees duusna________!!!!!!!!!!!

Зочин [202.126.90.54] 2021-04-26 06:02:38

Za yaj ch daramtalsan huhhduuddee hiilgehky shuu ehleed 76gaa huuhduuddee hiichih tegeed harj bj bii

Зочин [64.119.21.217] 2021-04-26 06:02:28

OROS-d huuhded hiihgui baigaa "VAKTSIN COVID-19"__________!!!!!!!!!!!!

Зочин [202.9.47.44] 2021-04-26 06:01:32

ковидгүй зун болноо. амны билгээс ашдийн билэг.

Зочин [64.119.23.209] 2021-04-26 05:54:34

Томуугийн дэгдэлт гэж юу вэ Жилд 2 удаа дэгддэг юмуу? Тэгээд тэр хэдий үед болдог юм бэ? Ковид тэр үеээд тархаад одоогийн 2 тун вакцин үйлчлэхгүй болох юмуу?Одоогийн байдал давтагдана гэв үү тэгвэл яах болж байна?Дахиад өөр вакцин хийлгэх юм уу? Тархахаас нь өмнө мэдэж хийлгэх юм уу?

Zochin [103.212.118.136] 2021-04-26 05:53:52

Үйлпвэрлэгч нар хүүхдэд хийх талаар туршилт хийж бна. Хор уршигийг тортоогоогүй. Гэтэл энэ хүн хүүхдэд хийх санал гаргаж бдаг. Хэний даалгавараар ийм юм ярьж бна

Зочин [64.119.21.217] 2021-04-26 05:41:09

vaktsin-aas bolj______huuhed uhvel _____hen hariutsah ve_____????

Зочин [202.126.90.21] 2021-04-26 05:31:48

Za yostoi bitgii huts. Ter vaktsinaa uuriinhuu huuhded hii.


49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.