Коронавирусын халдвар авсан нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа гэв
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдөр хийсэн.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 17-нд ХӨСҮТ-д нэг иргэн, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэд хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Өчигдөр Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
Гуравдугаар сарын 17-нд Берлин - Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс нэг халдвартай тохиолдол бүртгэгдсэн. Нийт коронавирус өвчний халдвартай зургаан тохиолдлыг ХӨСҮТ-д эмчилж байна.
Нийт тохиолдлуудын дөрвөн хүнийх нь биеийн байдал харьцангуй дунд зэрэг байна. Франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа. Мөн нэг тохиолдлын биеийн байдал хүндэвтэй байна.
Дөрвөн удаагийн онгоцоор 1000 гаруй хүн ирсэн. Бид үргэлжлүүлэн шинжилгээ хийж байна. Өчигдөр 200 гаруй хүн гадаадаас ирсэн. Тэднээс 25 хүнийг нь ХӨСҮТ-д тусгаарласан” гэлээ.
ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ