Гадаад мэдээ

Нийт 7992 мэдээ байна
post thumbnail

ЭСЯ: “Канүн” хүчтэй хар салхинаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

БНСУ-ын Гамшгаас хамгаалах аюулгүй байдлын газраас Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хүчтэй хар салхинаас иргэдээ урьдчилан сэргийлэхийг анхааруулж, гамшгаас сэргийлэх байдлыг орон даяар хоёрдугаар зэрэгт шилжүүлэх арга хэмжээ авч байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ. Тод...

post thumbnail

АНУ Нижер улсад үзүүлэх мөнгөн тусламжаа танана

АНУ-ын төрийн департаментаас Нижер улсад үзүүлдэг мөнгөн тусламжаа нэг зуун сая америк доллароор танах тухайгаа мэдэгджээ. Ингэснээр Нижер улсын төр, эдийн засаг, аюулгүй байдлын салбар дахь буцалтгүй тусламжийн хэмжээ буурна гэсэн үг юм. Харин тус улсын ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжид ямар нэг өөрчлөлт орохгүй юм байна. АНУ-ын төрийн...

post thumbnail

Аргентин улсад ажилгүйдлийн түвшин хэт өндөр байна

Аргентин улсад инфляцын түвшин гурван оронтой тоогоор хэмжигдэж, ажилгүйдэл газар авчээ. Энэ Ням гарагт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг сонгох анхан шатны сонгууль болох хэдий ч тус улсын ард иргэд сонгуульд анхаарал хандуулахаас илүүтэйгээр ажил хөдөлмөр эрхлэх тал дээр илүү санаа зовниж байна. Даваа гарагт Аргентины нийслэл Буэнос-Айрес...

post thumbnail

АНУ-ын Аляска мужид мөсөн хавцал хайлж үерлэж байна

АНУ-ын Аляска мужийн нийслэл хотын дундуур урсдаг Менденхол гол үерлэж, эргээ халин, хоёр барилгыг нураан урсгасан хэрэг гарчээ. Гол үерлэсэн шалтгаан нь голын эх авдаг нуурыг хүрээлэн тогтсон байдаг мөсөн хавцал их хэмжээгээр хайлсантай холбоотой юм. Өнгөрсөн Ням гарагт Жүно хотод үерийн онцгой байдал зарлан, хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн бай...

post thumbnail

СӨҮЛ ХОТЫН ОЙРОЛЦОО ЗЭВСЭГТ ХАЛДЛАГА ГАРЧЭЭ

Өчигдөр буюу Пүрэв гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос өмнө зүгт оршдог Сённам хотод автомашин, хутга хэрэглэсэн халдлага гарсны улмаас 12 хүн шархдаж, бэртжээ. Оройн 6:00 цагийн орчимд тус хотын Сохён метроны өртөөний ойролцоо 20 гаруй насны залуу автомашинаараа явган хүний зам руу дайран орж, дөрвөн хүнийг мөргөн гэмтээсэн байна. Тэ...

post thumbnail

Бээжинд цаг агаарын аюулын улаан түгшүүрийг цуцалжээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан зарлаад байсан цаг уурын аюулын улаан түгшүүрийг лхагва гаргийн өглөө цуцалжээ.  Цаг уурын үндэсний төвийн мэдээлснээр, даваа гаргийн 11 цагаас зарласан улаан түгшүүрийг лхагва гаргийн 9 цагаас цуцалсан бөгөөд томоохон голуудын усны түвшин анхааруулах түвшнээс доо...

post thumbnail

Украин, АНУ аюулгүй байдлын баталгааны талаарх хэлэлцээг эхлүүлнэ

Украин АНУ-тай Киевт аюулгүй байдлын баталгаа олгох асуудлаарх хэлэлцээг энэ долоо хоногт эхлүүлнэ гэж Украины өндөр албан тушаалтан мэдээлжээ. “Энэхүү баталгаа нь Украин НАТО-гийн гишүүн болох хүртэл хүчинтэй байх юм” гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак онцлон тэмдэглэсэн байна. Аюулгүй байдлын баталга...

post thumbnail

Ши Жиньпин Хятадын Армийн шинэчлэлтийг эрчимжүүлнэ гэжээ

Хятадын цэргийн баяр 8 сарын 1-нийг тохиолдуулан БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тус улсын баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцжээ. Тэрбээр ХКН-ын төв хороо болон Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс тус бүс дэх цэрэг офицеруудтай мэндчилж, Арды...

post thumbnail

Австралид цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт өсжээ

Австралид цахилгаан тээврийн хэрэгслийн энэ оны эхний хагасын борлуулалт 2022 оны нийт үзүүлэлтийг давжээ.  Австралийн Цахилгаан тээврийн хэрэгслийн зөвлөлөөс өнөөдөр танилцуулсан тайлан сүүлийн 12 сарын хугацаанд иргэд цахилгаан тээврийн хэрэгсэл сонирхох нь огцом нэмэгдсэнийг харуулжээ. Уг тайланд дурдсанаар, Австралид 2023 оны эхний зургаан...

post thumbnail

Мьянмарын цэргийнхэн онц байдлыг сунгажээ

Мьянмарын цэргийн хунт орон даяар зарласан онц байдлын хугацааг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл дахин зургаан сараар сунгажээ. Ингэснээр 2023 онд бүх нийтийн сонгууль болно гэх найдлага тасарч байна. Мьянмарын Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөл онц байдлын хугацааг сунгах шийдвэрийг баталсныг цэргийн хунтын хэвлэлийн төлө...