ҮЗЭЛ БОДЛЫН ХҮЛЭЭС, ҮНЭНИЙГ БИЧИХ ЭРХ ЧӨЛӨӨ
Хүлээсийг “хүлэг, хүлээ, гав, дөнгө” гэх мэт олон үгээр илэрхийлж хүн амьтны гар хөлийг боож хязгаарлан хөдөлгөөнийг нь хориглодог хэрэгслийг хэлдэг. Гэтэл хүн төрөлхтний заяагдмал эрх үг хэл үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулийн өгөгдлүүд боомилогдон хүлэгдэх болжээ. Шударга бус бусыг шүүмжлэх, хууль бусыг илчлэх эрх чөлөөг сэтгүүлзүй гэж ерөнхийд нь ойлгодог ч Монголын нөхцөлд мөнгө санхүүд баригдах нь элбэг. Хараат бус сэтгүүлзүй эрүүл нийгэм тогтнохын үндэс мөртлөө зоригтой дугарсан болгоныг цагдаа шүүхийн байгууллагаар оруулж гарган залхаах байдал нэгэнт бий болсон.
Дүрэм журам батлаад түүнийгээ мөрдөхгүй зөрчиж, нийтийн боломжийг хулгайлах эрх дархыг дарга нар эдэлдэг бол түүнийг нь илчлэх бүрэн чадамж сэтгүүлчдэд хэзээ байдаг бөгөөд боломжийг мөнгөөр хааж болно гэж эндүүрэгсэд цагийн эрхээр замхарна.
Эрх чөлөөний үнэ цэнийг эд мөнгөөр хэмжиж болшгүй. Биднийг өвөг дээдсийн болон өнөө үеийнхний зорин зүтгэж буй дарамтгүй нийгэм, гэрэлт ирээдүйг авлигалчдын далласан газар далд орж далайсан газар нь далд орж биш үнэн шударга үгийг ясыг нь хавталзуулан хэлэх хууль ёсны эрх чөлөөгөө эдлэж, зоригтой бат шугам баримталж бий болгоно.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл