Гадаад мэдээ

Нийт 8000 мэдээ байна
post thumbnail

Москвагийн бирж АНУ-ын хоригийн улмаас ам.доллар, еврогийн арилжаагаа зогсоолоо

 АНУ-ын Сангийн яам лхагва гарагт хоригийн жагсаалтад оруулсны дараа Москвагийн бирж (MOEX) ам.доллар, еврогийн арилжааг зогсоож байгаагаа мэдэгджээ. Арилжааг зургаадугаар сарын 13-наас буюу өнөөдрөөс зогсооно гэж тус биржийн цахим хуудсанд мэдээлсэн байна. Эдгээр валютаар хийх санхүүгийн хэрэгсэл, хувьцаа, үнэт металлын арилжааг зогсоожээ. Хо...

post thumbnail

Австралийн ажиллах болон амрах виз мэдүүлэх иргэд ГХЯ-наас захидал авна

Австрали Улсын ажиллах болон амрах виз мэдүүлэх гэж буй иргэд Гадаад харилцааны яамнаас захидал авч байхаар болжээ.  Иймд манай улсын иргэд гадаад паспортын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай болон өр төлбөргүй тухай тодорхойлолт, дээд боловсролын диплом, хэрэв тухайн сургуулийг төгсөөгүй бол их дээд сургуульд хоёроос доошгү...

post thumbnail

Малави улсын дэд ерөнхийлөгч онгоцны ослоор амиа алджээ

Даваа гарагт Малави улсын дэд Ерөнхийлөгч Саулос Чилимагийн сууж явсан нисэх онгоц шигүү ойд осолдсоны улмаас тэрбээр гэргий болон бусад найман хүний хамтаар амь эрсэдсэн тухай тус улсын Ерөнхийлөгч Лазарус Чаквера мэдэгдлээ.  Ерөнхийлөгч Л.Чаквера мягмар гарагт ард түмэндээ хандаж үг...

post thumbnail

Сөүлд нисдэг тэргээр таксины үйлчилгээ үзүүлнэ

Өмнөд Солонгосын агаарын тээврийн үйлчилгээний “Moviation” компани Сөүл хотод нисдэг тэргээр таксины үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж, уламжлалт нийтийн тээврээс илүү хурдан бөгөөд аюулгүй хувилбарыг санал болгож байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээллээ.  “VONAER” хэмээх шинэ агаарын такси үйл...

post thumbnail

Тажикистан улс 2037 он гэхэд ногоон эрчим хүч рүү бүрэн шилжихээр зорьж байна

Тажикистан улс 2037 он гэхэд ногоон эрчим хүч рүү бүрэн шилжихээр төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон “Тогтвортой хөгжлийн төлөөх ус” дээд түвшний олон улсын гуравдугаар бага хурлын нээлтийн ёслолд үг хэлэхдээ мэдэгдлээ.  "Бидний тавьж буй бас нэгэн зорилт бол Тажикстаныг 2037 он гэхэд “ногоон&rdqu...

post thumbnail

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хүү галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргээр шүүхээс ял сонслоо

Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден галт зэвсэг худалдаж авахдаа мансууруулах бодис хэрэглэдгээ нуусан шалтгаанаар шүүхээс ял сонслоо. Ингэснээр тэр бүх цаг үеийн АНУ-ын ерөнхийлөгч нарын хүүхдүүдээс гэмт хэрэгт яллагдсан анхны хүн болж байна. Ерөнхийлөгчийн төрөлх Делавар мужийн Уилмингтон хотын шүүхийн 12 шүүгч 54 настай...

post thumbnail

Хил зөрчсөн Умард Солонгосын цэргүүдэд анхааруулга өгөх зорилгоор Өмнөд Солонгосын тал гал нээжээ

Өнгөрсөн Ням гарагт хоёр Солонгосыг тусгаарладаг DMZ (Demilitarized Zone) бүсийн шугамыг Умард Солонгосын цэргүүд зөрчсөн тул хий буудаж анхааруулснаа Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өчигдөр мэдээлжээ. Ням гарагийн 12:30 цагийн үед Умард Солонгосын хэсэг цэрэг хилийн шугамыг давахад Өмнөд Солонгосын цэргүүд чанга яригчаар анхааруулж, агаарт хий бууд...

post thumbnail

Францын Ерөнхийлөгч парламентын ээлжит бус сонгууль зарлав

Өнгөрсөн гурван өдөр Европын холбооны гишүүн 27 улсад болсон Европын парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр, Европын комиссын одоогийн дарга Урсула фон дер Ляйений “Европын ардын нам” олонхын байр сууриа ахиулж, шинэ бүрэлдэхүүнд 191 суудалтай болохоор байна. Гэхдээ нийт 720 суудалтай Европын парламентад энэ удаад барууны болон...

post thumbnail

“Тоёота” компанийн зах зээлийн үнэлгээ унажээ

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ авахдаа аюулгүй байдлын мэдээллийг хуурамчаар үйлдсэнтэй холбоотой дуулианы улмаас Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн долоо хоногт 15 тэрбум ам.доллароор буурчээ. Японы Тээврийн яамнаас автомашин, мотоцикл, тэдгээрийн эд ангиудыг үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгчдийн...

post thumbnail

Нормандын эрэгт холбоотны цэрэг буусны 80 жилийн ой

Нормандын эрэгт холбоотны цэрэг буусны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 1944 онд амь үрэгдсэн дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлэх үеэрээ дэлхийн хоёрдугаар дайныг Оросуудын Украинд хийсэн довтолгоонтой адилтган зүйрлэж “Өнөөдөр орчин үеийн Европт ардчиллыг хамгаалах тулаан явагдаж байна” гэж хэлжээ....